Бүжигчин Төөгөө Крис Брауны клипэнд оролцохоор болжээ

tuuguu

Монголд гудамжны бүжгийг шинэ түвшинд аваачсан хүмүүсийн нэг бол яахын аргагүй бүжигчин Төөгөө. Анх “Би бүжиглэж чадна” шоу нэвтрүүлэгт оролцон өөрийн авьяас чадварыг гайхуулж байсан бяцхан хүү хэсэг хугацааны дараа жинхэнэ мэргэжлийн гудамжны бүжигчин болон тайзнаа эргэн ирсэн.

 

Гудамжны бүжиг гэхээр хар буруугаар ойлгодог байсан хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж урлаг талаас нь харуулж, тэр ч бүү хэл бүжгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан гэхэд хилсдэхгүй. Түүнийг бүжгийн урлагт шунан дурлахад түүний аав ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх бөгөөд ичимхий бүрэг хүүг бүжгийн урлаг гайхалтай өөрчилж хүмүүжүүлж чаджээ.

Монголын рок поп ертөнцийнхөн түүний дэглэсэн бүжгээр клип, шоугаа чимэх болсоор чамгүй олон жил өнгөрч байна. Өөрийн авьяас ур чадварыг дээшлүүлэхийн тулд чамгүй олон даваа нугачааг туулж бусад орны бүжигчидтэй дотно нөхөрлөх болсон тэрээр Холливүүдийн алдарт дуучин Крис Брауны шинэхэн клипний зураг авалтанд оролцохоор болжээ. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа :

 

“ Chris Brown-н шинэ клипны зураг авалт…

Анх 2006 онд энэ хүнийг дууриаж бүжиглэж эхэлж билээ. Бүтэн 11 жил #TeamBreezy/fan нь явсаны эцэст тоглолтыг нь үзэх ч биш бүр хамт ойр байж клипэнд нь оролцох боломж олдов^^ Oono’s makeup -даа маш их баярлалаа. Hollywood-д ажиллаж амьдардаг, дэлхийн хэмжээнд хүсэж мөрөөдөж буй авьяаслаг, хөдөлмөрч Монгол эмэгтэй шүү! Та нар заавал дагаарай! Энэ л газар дэлхийн урлагийн дараагийн чиг хандлагыг тодорхойлогч хөгжим, бүжиг өдөр бүр ийнхүү үйлдвэрлэгдэж байдаг гэж бодохоор үнэхээр гайхамшигтай! And i wanna be a part of it” хэмээсэн байна.

Холливүүдэд Крис Браун болон түүний бүжигчдийн чадвар өндөрөөр үнэлэгддэг бөгөөд тус бүрэлдэхүүнд Монголын бүжигчин болон мэйк ап артист нар нэгэн баг болон дэлхийн шилдэгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа ажээ.

 

 

 

 

 

 

Ж.Сондор
Эх сурвалж : ZONE.MN

 


Бүжигчин Төөгөө Крис Брауны клипэнд оролцохоор болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.