Жолигийн дэлхий дахинд дуулгахыг хүссэн аймшигт түүх

23504109c4afa39agreat

“Лалын шашинт орнуудад 7 нас ч хүрээгүй бяцхан охид хүчирхийллийн бай болж байна. Би 10 жилийн турш маш олон орноор аялаж, ихийг үзсэн. Энэ хугацаанд би сэтгэл шимшрүүлэм маш олон зүйлс харлаа. Тэдгээр бяцхан охид, эмэгтэйчүүдэд ямар ч үгээ хэлэх эрхгүй аж төрж байна. Би одоог хүртэл мартдаггүй нэгэн дурсамж бол: Дөнгөж 7 эсвэл 8 настай гэмээр бяцхан охин байшингийн буланд зогсоод уйлж байхыг харсан. Тэрээр маш олон хүмүүст ээлж дарааллуулан хүчиндүүлсэн болохыг би мэдсэн даруйдаа түүнд хүрч чадаагүй, бас амнаас минь нэг ч үг гараагүй. Би зүгээр л шоконд орсон.

Харин саяхан би Иракт очиход, 13 настай нэгэн охин өөрийн үеийнхээ маш олон хүүхдүүдтэй жижигхэн өрөөнд аж төрдөг болохыг харсан юм. Бохир гудсан дээр цаг минут тутам танихгүй хүмүүст хүчирхийлүүлж, дараа нь бусад охидын хамт нэг эгнээнд жагсаад хэн нь хэдэн доллараар зарагдахыг хардаг хэмээн надад ярьсан. Тэд хүүхдүүд болохоос 40 эсвэл 50 доллараар үнэлэгдэх бараа биш.

Бидний ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол юу БОЛОХГҮЙ байгааг ойлгох явдал. Бэлгийн дарамт, хүчирхийлэл, үзэн ядалт болон ялгаварлан гадуурхалт хаа сайгүй байна. Дэлхийн хамгийн аймшигт террорист үйлдэл бол бидний хүүхдүүд шиг бяцхан охидыг хүчирхийлэх явдал. Тэдгээр охид яг л над шиг, миний охин шиг… Тэд бусад эмэгтэйчүүдээс огтхон ч ялгаагүй”
Эх сурвалж www.wikimon.mn


Жолигийн дэлхий дахинд дуулгахыг хүссэн аймшигт түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.