Натали Портман сая доллараар шагнуулав

5c5196188b5e43a7great

Дэлхийн нэрт жүжигчин, найруулагч, нийгмийн зүтгэлтэн Натали Портман “Генезис” шагналын эзнээр тодорчээ. Энэ нэр хүндтэй шагналыг дагалдуулж Портман нэг сая долларын урамшууллыг хүртэх юм. “Генезис” шагналыг жил бүр цорын ганц хүнд олгодог юм. Мэргэжилдээ өндөр амжилтад хүрсэн, хүн төрөлхтний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, жүүдүүдийн үнэт зүйлсийг уламжлагдахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд олгодог.

Натали Портман Израильд мэндэлсэн бөгөөд хүүхэд байхдаа АНУ-д очиж суурьсан ч эх нутагтайгаа холбоо таслаагүй билээ. 2015 онд тэрбээр Израильд кино бүтээсэн. Жүүдийн зохиолч Амос Озагийн романаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд Портман гол дүрийг бүтээсэн юм.

Натали Портман хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог нэгэн. Тэрбээр хүний тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрх, ядуурал, гуравдагч орнуудын ижил санхүүжилт, амьтдын эрхийн төлөө идэвхтэй тэмцдэг нэгэн. Шагналд авсан нэг сая доллараа тэрбээр мөн л буяны үйлсэд зориулах болно. Портман шагналаа ирэх оны зун гардаж авах юм. Эх сурвалж www.wikimon.mn


Натали Портман сая доллараар шагнуулав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.