Эр хүн бүхэн ийм л бүсгүйг мөрөөдөж явдаг

nuur-132535-812779527Эрчүүд гэдэг хачин хүмүүс шүү. Үл ойлгогдох энэ хүмүүс эмэгтэйчүүдийг харин яг л ийм байгаасай гэж мөрөөддөг аж.

Эхлээд түүнд онцгой сэтгэгдэл төрүүл. Эр хүнийх нь хувьд түүнийг өөрийнхөөр нь хүлээж ав. Заримдаа жаахан хатуу ханд. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Түүнд сэтгэлээ зориул, чин сэтгэлээсээ ханд. Ингэлээ гээд өөрийгөө доош хийж болохгүй. Нээлттэй бай. Гэхдээ өнгөрсөн амьдралаа сөхөж, уншаад дуусгасан ном шиг байх хэрэггүй.

Сайхан харагдана гэдэг чинь заавал туранхай байхын нэр биш юм шүү бүсгүй минь. Гол нь галбирлаг, бас зөвхөн чамд л таарсан бүхнийг өөртөө цогцлуулж чадаж гэмээнэ чи хүсэл оргилуулах хатан хаан болно. Тэгээд ч эрчүүд арьс яс нь хэрзийсэн, хэт туранхай охидод дургүй гэдгийг чамд хэлье. Харин чи зөв галбиртай, сайхан харагддаг байхад л хангалттай. Иймд заавал өдөр бүр жингээ үзэж, сэтгэлээр унах хэрэггүй ээ.

Тэр чиний юунд дуртай болоод юунд дургүй гэдгийг мэддэг байгаарай. Харин тэр чамаар хүсээгүй зүйлсийг чинь хийлгэхийг хүсвэл шударгаар татгалзаж чаддаг, эсвэл “Үгүй” гэж зоригтой хэлж сураарай.

Зорилготой бай. Амьдралаа өдөр бүр шинэ зүйлсээр дүүргэ. Сайн сайханд тэмүүл, зорилго тэмүүллээ өдөр бүр хурцал. Мөнгөн орлоготой бай. Гэхдээ чиний орлого түүнийхээс арай багахан байвал тэр өөрийгөө чиний залуу гэдэгтээ илүү итгэлтэй байж чадна. Яагаад гэвэл тэр чинь эр хүн шүү дээ. Өөрийн зорилгодоо хүрч байгаарай. Гэхдээ чиний ажил мэргэжил түүний бахархлыг төрүүлдэг байх нь чухал. Учир нь амжилттай яваа, бас өөртөө итгэлтэй охид эрчүүдийг яг л соронз мэт өөртөө татдаг юм шүү.

Хайртай залуугийнхаа дуртай спортод дурла. Энэ спорт ч бас чиний амьдралын нэг хэсэг гэдгийг ойлгуул.

Хайр дурлалыг гал халуун шөнүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Үүлэн дээр хөвөхөөсөө өмнө өөрийгөө жирэмслэх магадлалтай гэдгийг бүү мартаарай. Юу юуны ч туханд хүрээгүй байж шууд л хүүхэд тээх гэж яарах хэрэггүй. Учир нь тэр аав болоход бэлэн биш байж мэднэ.

Жирэмслэлтээс хамгаалах аргуудаас суралц. Тэр бэлгэвчийг үзэн яддаг гэдэгт итгэлтэй байна. Ингэлээ гээд биеэ гэмтээх эрсдэлтэй аргууд, тухайлбал, байнга 72 цагийн эм уух, үр хөндүүлэх зэргээс хол байж, хуанли хөтлөх, эсвэл жирэмслэлтээс хамгаалах байнгын бас дааврын нөлөө багатай эм уух, ерөндөг тавиулах зэрэг аргуудыг бодолцоорой.

Хоолонд дуртай байх нь тийм ч муу зүйл биш л дээ. Гэхдээ л хэн ч Wendy рүү өдөр бүр шогшиж, салад л идэхийн төлөө бүхнээ тавьдаг охинд дуртай байхгүй л болов уу. Иймд 18.00 цагаас хойш нүүрс устай хүнс битгий ид, юу болохыг чи мэдэж байгаа биз дээ. Чи яг л хөөсөн бөмбөлөг шиг болох гээгүй л бол үүнийг санаж яваарай.

Сайхан тод ярьж байгаарай, гэхдээ түүнээс давж орилж чарлах ямар ч хэрэггүй. Сурч боловсор, гэхдээ түүнээс илүү мундаг болох гэж зүтгэх хэрэггүй. Заримдаа түүнийг сорьж, шалгаж бай, гэхдээ жин банг нь тааруулж байгаарай.

Бүсгүй хүн л юм чинь ертөнцийн жамаар нэг л өдөр чи ээж болно. Тэгвэл яг одоо чи хүүхэдтэй болоход бэлэн байна уу, үүнийг өөрөөсөө нэг асуугаарай. Зургаан хүүхэдтэй болбол яах вэ. Хэрэв чи хүүхэдтэй болно л гэж бодож байгаа бол одооноос эм, тарианы учрыг олж аваарай. Хүүхэд халуурвал ямар эм өгөх вэ, өвдвөл яах вэ, живх ямар үнэтэй вэ гэдгийг хүртэл зухасхан ч гэсэн гадарладаг байгаарай.

Заримдаа тэр чамд ямар нэгэн зүйл зааж сургах гэж оролдоход нь дургүйцэх хэрэггүй. Харин эсрэгээрээ чи түүнд ямар нэг зүйлийг заах гэж бүү оролд. Яагаад гэвэл эрчүүд хэн нэгнээр заалгах дургүй байдаг.

Байгаль эхээс чамд өгсөн гоо сайхныг элдэв зузаан будаг, кремээр нялж, бүдгэрүүлэх хэрэггүй дээ, хонгор минь. Байгалиараа байхыг хичээ. Үргэлж эрхэмсэг бас үзэсгэлэнтэй харагд.

Түүний амьдралыг, амьдралынх нь зорилгыг чин сэтгэлээсээ сонирхон судалж бай. Гэхдээ хэтэрхий олон асуултаар түүнийг бүү бул.

Залуу чинь хошигноход чин сэтгэлээсээ инээж байгаарай. Инээд өөрийн үнэ цэнэтэй зүйл. Тиймээс хэрэгтэй үед нь л түүнийг ашигла. Залуус итгэлтэй охидод дуртай, гэхдээ хэтэрхий итгэлтэй охидод биш шүү.

Шударга байх нь зөв өө гэхдээ зарим нууцаа өөртөө үлдээж байгаарай.

Юу өмсөх нь чиний дур ч гэлээ түүний найзуудын өмнө хэтэрхий хээнцэр задгай аашлах хэрэггүй. Найз охидтойгоо гадуур зугаалахдаа секси хувцасла, гэхдээ хормой султай хүүхнүүд шиг харагдах хэрэггүй.

Эцэст нь эрчүүд өөрөөрөө байж чаддаг, өөрийнхөөрөө байхаас эмээдэггүй бүсгүйчүүдэд татагддаг гэдгийг хэлье. Тийм ээ, чи бол хамгийн төгс бүсгүй учраас хэн нэгэнд таалагдах гэж дүр эсгэх хэрэггүй.

 


Эр хүн бүхэн ийм л бүсгүйг мөрөөдөж явдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.