Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ

people-2593345_960_720-600x399

Ихэнхи бүсгүйчүүд өвөл зундаа яг ижил арьс арчилгааг хийдэг байна. Гэтэл энэ хоёр эрс тэс улиралд бидний арьс биднээс өөр өөр зүйлийг хүсэмжилж байдаг.
МЭДЭЭЖ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЧИЙГШИЛИЙГ ХАНГАЛТТАЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
Өвлийн хахир хүйтэнд арьс бээрч, хүйтэн салхинд цохиулж маш ихээр хуурайшиж гэмтдэг. Мөн зун намартаа хангалтай авсан нарны хэт ягаан туяанаас болж арьс нилээд эмзэгшсэн байдаг. Иймд зүгээр нэг чийгшил өгөх биш арьсны гүн хүртэл чийгшилийг хүргэхгүй бол арьсны гүн дэх хэсэг байнга хуурай байснаар арьс хэзээ ч хэвийн байдалдаа эргэж орохгүй нөхцөл үүснэ. Ингээд хэрхэн арьсны гүн хүртэл чийгшүүлэх тухай 3 аргыг хүргье.
1. Сайн чийгшүүлэгч мянга түрхээд арьс өөрөө хүлээж авахад бэлэн биш бол арьсны гүн рүү хангалттай нэвчиж орж чадахгүй . Иймд арьс цэвэрлэгээг зөв хийж, бохирдол болон үхжсэн арьсыг цэвэрлэцгээе!
• Хөөсөөр арьсны нүх сүв хүртэл угааж цэвэрлэнэ.
• Дараа нь гуужсан үхжсэн арьсыг зориулалтын цэвэрлэгч лосьон хөвөнд шингээн арчиж авна.
Энэ цэвэрлэгээг өдөр бүр хийж заншивал пийлинг буюу гуужуулалт, скраб хийх шаардлаггүй болно.
2. Сайн чанарын чийгшүүлэгч сонгож хэрэглэх. Орц найрлагын хувьд чийгшүүлэх чадвар өндөр байхын зэрэгцээ арьсын гүн хүртэл нэвчих чадвартай чийгшүүлэгч сонгох нь илүү үр дүнтэй. Гэвч энэ төрлийн чийгшүүлэгч өндөр үнэтэй байдаг. Тэгвэл ойл буюу шингэн тосон хэлбэрийн сквален, гиулоран тун өндөртөй ойлыг энгийн чийгшүүлэгчдээ 1-2 дусал нэмж хэрэглэвэл илүүтэй чийгшил өгч мөн арьсны гүн рүү нэвчиж өгдөг.
• Чийгшүүлэгч лосьоноо хагалттай түрхэх /2 удаа давхарлах/
• Чийгшүүлэгч лосьондоо ойл 1-2 дусал нэмэх
3. Чийгшүүлэгчээ агаарт ууршиж алга болохоос хамгаалах.
Хангалттай түрхсэн чийгшүүлэгч лосьоноо арьсанд шингэхээс өмнө ууршуулж алдахаас хамгаалах хэрэгтэй. Иймд лосьон түрхсний дараа араас нь шууд сүүн шингэн түрхэж арьсны гүн рүү чиглүүлж шингээж өгдөг. Сүүн шингэн маань өөрөө чийгшүүлэх орц найрлагатай бол бүр сайн. Сүүн шингэн нь арьсанд давхар чийг өгөхөөс гадна тослог чийгийн тэнцвэртэй байдлыг хангаж өгнө.
4. Сэвх үүсэхээс сэргийлэх
Өвлийн улиралд ихэнхи хүмүүс нар буцлаа гээд нарны хэт ягаан туяаны хамгаалалтаа орхигдуулах гээд байдаг. Гэтэл зун намаржин нарны хурц туяанд байсан арьсны гүнд меланин буюу сэвх үүсгэгч унтаж байдаг. Энэ меланиныг арьсны гадаргуу дээр сэвх болж гарч ирэхээс нь өмнө цайруулагч үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж зогсоох хэрэгтэй. Цайруулагч бүтээгдэхүүнийг ерөнхийдөө доорх 2 төрөлийг бусад төрлийн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэхэд тохиромжтой.
• Цайруулах үйлчилгээтэй тэжээлийн тос /шөнийн турш меланин задлах/
• Хэсэгчлэсэн цайруулагч гел Spot Gel /Сэвх нөсөө хэдийн үүссэн хэсэгт түрхэнэ./
5. Онцгой арчилгаа
Өдөр тутмын арьс арчилгааны хажуугаар 7 хоногтоо 2-3 удаа онцгой арчилгаа хийж байвал тун сайн. Үүнд эстетик салонд хасах ионы үйлчлэлээр бүтээгдэхүүний үр дүнг нэмэгдүүлэх. Заримдаа гэрийн нөхцөлд чийгтэй алчууран бигнүүр тавиж массаж тосоор нүүрээ массажлаж цусны эргэлтийг сайжруулж тэжээл өгөх.
6. Хамгаалалтыг сайн хийхэд анхаарах
Нарны хэт ягаан туяа өвлийн улиралд харьцангуй багасдаг ч цагаан цасан дээр ойсон туяа арьсанд хүчтэй нөлөөлдөг тул нарны хамгаалалтын тосоо түрхэхгүй гадагш гарч ердөө болохгүй.
7. Хүйтэний улиралд жимс ногоог хоол унддаа өргөнөөр хэрэглэж С аминдэмийг хангалттай авахад анхаараарай. Ингэх нь ханиад томуунаас сэргийлэх төдийгүй тунгалаг сайхан арьстай байхад тустай.


Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.