Кардашиан Испани сэтгүүлийг чимлээ

Реалити шоуны од Ким Кардашиан ирэх сард худалдаанд гарах Испанийн “S Mode” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

12960

Өдгөө хоёр хүүхдийн эх Кардашиан хар цагаан өнгийн зургаараа уг сэтгүүлийг чимжээ. Тэрбээр “Би анх удаагаа Испанийн сэтгүүлийг чимж байна. Үнэхээр талархаж байна” гэж ярьсан байна.

Кардашиан өнгөрсөн сард мөн анх удаагаа Саудын Арабын сэтгүүлийг чимсэн. Энэ талаар “Гадаадын сэтгүүлүүд хамтран ажиллах санал тавихад би их баярладаг. Учир нь миний нэр хүнд Америк гэлтгүй олон улсад тархаж байна. Энэ бол сайны дохио” гэж ярьжээ.

Тэрбээр ирэх сарын эхээр тээгч эхийн тусламжтай ихэртэй болно.” Энэ талаар бүгд л мэдэж байгаа. Тиймээс олон зүйл ярьмааргүй байна. Тэд минь эрүүл саруул төрөөсэй хэмээн залбирч сууна” хэмээн Кардашиан сэтгүүлчийн асуултад хариулсан аж.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/490690.htm


Кардашиан Испани сэтгүүлийг чимлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.