Арьсаа эрүүл, толигор болгож залуу харагдацгаая

120upajfkk22mk11ibeb0f53f1_b_500x500

Органик арьс арчилгааны бүтээгдэхүүн өдөр ирэх тусам бидний хэрэглээнд нэвтэрч байгаа билээ. Бүсгүйчүүд маань аль болох байгалийн гаралтай, эрүүл гэсэн орц найрлагатай брэнд бүтээгдэхүүнийг сонгож, арьсандаа санаа тавих болсон нь нууц биш. Харин бид танд ердөө ч үнэтэй, төвөгтэй материал шаардахгүйгээр гэрийн нөхцөлд залуужих хэн хүний мэдэхгүй нууцуудыг хүргэхээр бэлтгэсэн бөгөөд эдгээр аргуудын аль нэгийг нь сонгон хэрэглэхэд л таны арьс хүүхдийнх мэт толигор, зөөлөн болох юм.

1. Улаан лооль

Улаан лоолиор маск тавих нь ядарч, суларсан арьсанд тустай тул долоо хоногт нэг удаа улаан лооль зүсэж нүүрэн дээрээ тавиарай. Ингэснээр таны арьс зөөлөрч, чийглэг болоод зогсохгүй залуужих юм. Хэрэв арьсны ямар нэг өвчтэй бол улаан лоолийн шүүсийг нүүрэн дээрээ түрхэж хэрэглэж болно. Харин арьсныхаа өнгийг сэргээхийг хүсвэл улаан лоолийн ялзмаг болон оливын тосоор маск хийж тавиарай.

2. Нимбэг

Нимбэг нь арьсыг цайруулж, нүүрэн дээрх батга болон бусад цэг толбыг арилгах үйлчилгээтэй. Нимбэгний маск нүүрэндээ тавьснаар таны арьс гөлгөр болж, мэдэгдэхүйц цайрч, өнгө нь засардаг бөгөөд өдөр бүр нимбэгний шүүсээр нүүрээ арчихад буруудах зүйл  гэж ер үгүй аж.

3. Зуун наст

Зуун настын шүүс эсвэл навчийг нь ашиглан арьсаа гялалзуулж өнгөлөг болгоорой. Зуун наст нь нүүрэн дээрхи хар батга болон батганы сорви арилгах шидэт үйлчилгээтэй тул зуун настын шүүсээр өдөр бүр нүүрээ арчиж, навчаар нь долоо хоногт нэг удаа маск тавиарай.

4. Өргөст хэмх

Өргөст хэмх батга арилгахаас гадна арьсанд шим тэжээл өгч, залуужуулдаг аж. Өргөст хэмхийг хэрчиж, нүүрэн дээрээ хамгийн багадаа 15 минут тавина. Арьсанд ямар ч хор  нөлөө байхгүй тул долоо хоногт хоёроос олон удаа дээрх аргаар маск тавьж үзээрэй.

5. Хужир

Хужир арьсыг сайтар цэвэрлэдэг ба арьсны эд эсүүдийг төлжүүлж, залуужуулдаг. Хужир болон оливын тосыг 1:1 харьцаагаар хольж, долоо хоногт нэг удаа нүүр цэвэрлэгчийн оронд ашиглаарай. Харин маск хийхийн тулд хужир болон таргийг 1:1 хэмжээгээр хольж, 10 минут нүүрэндээ тавина. Арьс чинь чангарч, гөлгөр болсон нь тэр дороо л мэдэгдэх болно.

6. Зөгийн бал

Зөгийн бал арьс чийгшүүлэгч гэдгээрээ алдартай. Олон төрлийн эрдэс, органик бодис ихээр агуулдаг тул арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх шидэт увдистай ажээ. Байнга хэрэглэвэл үрчлээг хүртэл арилгаж орхидог. Зөгийн балыг нүүр болон хүзүү, хоолойндоо түрхэж 20 минут байлгасны дараа усаар угаана. Харин хөгшрөлтийн эсрэг шидэт маск хийхийг хүсвэл зөгийн бал, шанцайг 1:1 хэмжээтэйгээр хольж түрхэхэд болох ажээ.

7. Наргил модны тос

Боловсруулаагүй наргил модны самар арьсыг чийгшүүлж, чангалж өгдөг. Мөн арьсыг гуужуулж, толигор болгодог ажээ. Нүүрэн дээрээ наргил модны самрын тосыг нимгэн түрхээд 5 минут болгоод алчуураар арчиж аваарай. Үр дүн нь тэр дороо мэдэгдэх ба арьс тань өнгө орж, залуужсан байх юм.

8. Оливын тос

Арьсаа эрүүл, залуу байлгах нэг нууц арга бол оливын тос юм. Оливын тос хэзээ ч, хэнд ч харшил өгдөггүйгээр маш том давуу талтай. Ганц дусал оливын тос гайхалтай үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүн болдог ба үрчлээг арилгаж, чийглэж, арьсыг зөөлрүүлдэг. Нүүр цэвэрлэгчиндээ өглөө, оройдоо хэдэн дусал оливын тос дусааж хэрэглэх бөгөөд бас нүднийхээ доор нимгэн түрхвэл үрчлээнээс ангижирч чадах юм. Мөн өдөр бүр хэрэглэдэг маск, нүүрний тосондоо оливын тос дусааж хэрэглэж болдог ажээ.

9. Е витамин

Эмийн санд зардаг Е витамин гайхалтай гоо сайхны бүтээгдэхүүн болж, арьсны өнгийг сэргээн, зовхи чангалж, үрчлээ багасган, нөхөн төлжүүлдгийг та мэдэх үү? Е витаминыг нүүр арчлах ямар ч бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэж болох ба уруулаа чийгшүүлж бас болдог гэнэ.

10. Төмс

Арьсаа залуужуулуухад төмс маш үүрэг гүйцэтгэдэг ажээ. Төмс арьсыг цайруулж, үрчлээг багасгадаг. бөгөөд түүхий төмс эсвэл шүүсийг нь нүүрэндээ өдөр болгон түрхэж 15 минут байлгаарай. Харин арьсаа зөөлрүүлж, уян хатан болгомоор байвал  төмсөн дээрээ нимбэгний шүүс нэмж болох юм.

11. Элсэн чихэр

Үргэлж таны гар дор байх скраб л гэсэн үг. Элсэн чихэр нүүрний арьсыг цэвэрлэж, тэжээл өгдөг бөгөөд үхэжсэн эд эсийг устгаж, арьсыг тань зөөлөн, толигор болгож гялалзуулдаг ажээ. Долоо хоногт нэг удаа нүүрээ норгож байгаад элсэн чихрээр үрээд үзээрэй. Арьс тань яг нялх хүүхдийнх шиг л болох ажээ.


Арьсаа эрүүл, толигор болгож залуу харагдацгаая
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.