Ким Кардашьян удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг зарлах баярыг өнгөрөгч бямба гаригт хийж, гэр бүлийнхнийгээ урьсан билээ.
Уг баярт оролцохоор явж буй Кайли Женнер Snapchat-аар бичлэг хийхдээ зүүн гарынхаа ядам хуруунд зүүсэн алмаазан шигтгээтэй бөгжийг “санамсаргүй” харуулсан юм.
Рэппер дуучин Травис Скоттой болзож эхлээд удаагүй ч хүүхдийг нь төрүүлэх гэж байгаа гэх Кайли тун удахгүй хуримын зар түгээх бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn