Болзооны зурхай

Do-Girls-Like-Shy-Guys-Who-Dont-Make-A-Bold-Move

Та хайртдаа хэзээ ч мартагдашгүй, гайхалтай болзоо бэлэглэмээр байна уу? Тэгвэл доорх зурхай танд тусална.

“Газар” махбодьтой ордтой болзоход:
Үхэр, Матар, Охины ордууд бүгд нүдэнд харагдаж гарт баригддаг зүйлст л сүсэглэдэг, хариуцлагатай шийдэмгий хүмүүс. Тэдний хувьд тав тухтай, тохилог орчинд хийсэн болзоо хамгийн сайхан санагддаг. Үүнд сайхан зоог, цэвэрхэн элегант орчин, амтат дарс мэтийн нөхцлүүд багтана. Энэ ордныхныг болзоонд урих гэж байгаа бол бүх зүйлийг нарийн төлөвлөх ёстой ба хэзээ ч хайш яайш хандаж болохгүй. Тэд болзоонд гаргасан хүчин чармайлтаар тань таныг дүгнэдэг улс.

“Ус” махбодьтой ордтой болзоход:
Мэлхий, Хилэнц, Загасны ордынхон энэ махбодид хамаарна. Эд их зөнтэй, бүтээлч сэтгэлгээ, төсөөлөл сайтай. Мөн асуудалд цэвэр өөрсдийнхөөрөө л ханддаг. Тэдэнтэй болзохдоо хотын сонирхолтой хэсгүүдээр зугаалахад таалагдана. Эсвэл “ус”-тай ойр болзоо зохион байгуулвал тэдний таашаалд лавтай нийцнэ. Жишээ нь голын эрэг дээр очиж, далайгаар усан онгоцтой аялах гэх мэт. Учир нь ус энэ ордуудад тайвшрал бэлэглэдэг.

“Агаар” махбодьтой ордтой болзоход:
Жинлүүр, Ихэр, Хумхын ордны аль нь ч бай эргэн тойрон дахь зүйлсээ оюун ухаанаараа зохицуулдаг хүмүүс. Энэ ордныхон хүнтэй ярилцах дуртай. Тиймдээ ч санаа бодлоо хуваалцах сайхан орчин бүрдсэн ямар ч болзоо тэдэнд таалагдана. Жишээ нь музей, шинэ жүжиг хамтдаа үзэж болно. Мөн олон хүн ордоггүй зоогийн газарт оройн хоол идвэл тэдний сэтгэлийг уудлаж болно.

Гал махбодьтой ордтой болзоход:
Хонь, Нум, Арслангийн “Гал” махбодьтонгуудыг адал явдал, эрсдэл гэсэн үгээр тодорхойлж болно. Тиймээс “Гал”-уудтай болзохдоо шүхрээр унадаггүй юмаа гэхэд, ямар нэг адал явдалтай, өвөрмөц, этгээд юм сэдэх хэрэгтэй. Явган аялалд гарах, уснд хамт сэлэх гэх мэт. Тэдний дотор дүрсгүй жаахан хүүхэд нуугдаж байдаг. Тэрийгээ ил гаргаж, хөөрч баярлан, тоглох мөн ч их дуртай. Тэдний сэтгэлийг тансаг, намуухан оройн зоог тэгтлээ хөдөлгөхгүй. Харин ч хүмүүсийн нэг их ороод байдаггүй, сонин содон газар очвол таалагдана.


Болзооны зурхай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.