Ц.Энхжингийн “Жалам хар” бүжгээрээ гоцолж бүжиглэсэн зураг
Ингээд “Дэлхийн мисс-2017” тэмцээний
- Гуравдугаар байранд Их Британийн гоо бүсгүй
- Дэд байранд Мексикийн гоо бүсгүй
- “Дэлхийн мисс”-ээр Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Чиллар шалгарлаа
Гуравдугаар байранд Их Британийн гоо бүсгүй, дэд байранд Мексикийн гоо бүсгүй орлоо
Дэлхийн Миссээр Энэтхэгийн гоо бүсгүй шалгарлаа
Шилдэг 5 гоо бүсгүйг нэрлэж байна
- Англи
- Франц
- Энэтхэг
- Кени
- Мексик
Шилдэг 10 гоо бүсгүйг нэрлэж байна
- Индонез
- Орос
- Солонгос
- Ямайк
- Мексик
- Англи
- Өмнөд Африк
- Энэтхэг
- Кени
- Франц
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжин шилдэг 15-д шалгарлаа
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн мисс-2017” 67 дахь удаагийн олон улсын гоо бүсгүйн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт Хятадын Санья хотноо эхэллээ.
Энэхүү тэмцээнд дэлхийн 118 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Цэвээндашийн Энхжин оролцож байгаа билээ. Ц.Энхжин нь тус тэмцээний “Мультимедиа” шалгаруулалтад тэргүүлж, шилдэг “Head to head challenge” шалгаруулалтад багаасаа тэргүүлж, шилдэг 40 гоо бүсгүйн нэгээр шалгарсан билээ. “Head to head challenge” шалгаруулалтад гоо бүсгүйчүүдийг багаар хувааж, баг тус тус бүртэй ярилцлага хийж, ялагчийг тодруулсан билээ.
- Шилдэг спортлог мисс– Доминиканы мисс
- Авьяаслаг мисс-Мальтагийн мисс
- Топ модель– Нигерийн мисс
- Мультимедиа мисс-Монголын мисс
“Зорилго бүхий гоо үзэсгэлэн” буюу шилдэг хүмүүнлэгийн төслийн шалгаруулалтад Ц.Энхжин шилдэг 20-д шалгарсан.
Энэхүү төрөлд Өмнөд Африк, Вьетнам, Энэтхэг, Индонез, Филлипиний гоо бүсгүйчүүд түрүүллээ.
Өмнөд Африк, Вьетнам, Энэтхэг, Индонез, Филлипиний гоо бүсгүйчүүд “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” төрөлд түрүүллээ