Заяаны ханиа мэдмээр байна уу?

11062809_884788654896859_3854006303392456277_n

Зуун зуунд аж төрж байсан охид хэзээ хүнтэй суух, хэзээ аз жаргал ирэх талаар мэдэхийг хүсдэг, сонирхдог байсан нь илэрхий билээ. Тэдний энэхүү гэгээн мөрөөдлийг биелүүлэх олон арга эрт дээр үеэс уламжлан иржээ.

Заяаны ханиа зүүдэндээ харж болно
Та дэрэн дороо талх, хайч хийн, унтахын өмнө ямар нэг шорвог зүйл идээд “Заяаны хань минь, багтай хүн минь, над дээр ирж, намайг ундаалаач” гэж хэлээрэй. Эсвэл заяаны ханиа шөнө унтаж байхад ирж оймс тайлахыг хүсээд (ингэхийн тулд нэг хөлдөө шинэ оймс өмсөөрэй) түүнийг “хадам ээжийнхээ бинг идэхийг” уриарай. Гэхдээ ээжийнхээ орны доогуур хайруулын таваг тавихаа мартаж болохгүй. Өглөө нь ээжээсээ хэн нэгнийг бингээрээ дайлж байна гэж зүүдэлсэн үү гэж асуугаарай.

Төмсөөр мэргэлэх нь
Төмсөн дээр танд таалагддаг, танд хайртай хэд хэдэн хүний нэрийг бичээд усанд хий. Хамгийн түрүүнд ургасан төмсөн дээрх нэрийг хар. Тэр хүн таныг гуйна.

Нүүр гарын алчуураар мэргэлэх нь
Цагаан өнгийн нүүр гарын алчуурыг шөнө гадаа өлгөн “Заяаны хань, багтай хүн минь хүрч ирж, нүүрээ угаа даа” хэмээн шивнэнэ. Өглөө нүүр гарын алчуур нойтон байвал тэр охин энэ жил хүнтэй сууна. Хэрвээ хуурай байвал хэдэн жил хүлээх хэрэгтэй болох нь.

Лаагаар мэргэлэх нь
Найз охидынхоо хэн нь түрүүлж гэрлэхийг мэдэхийг хүсвэл энэ мэргийг хэрэглээрэй. Байгаа охидынхоо тоогоор жижиг жижиг лаа ав. Үүнийгээ хушганы ясанд суурилуулан асааж, устай том саванд хөвүүлэн тавиарай. Хэний нь лаа түргэн асч дуусна, тэр бусдаасаа түрүүлж гэрлэнэ. Хэнийх нь лаа удаан шатаж дуусна, тэр энэ жил гэрлэхгүй гэнэ. Хэрэв лаа усанд живбэл тэр хүн харамсалтай нь хүнтэй суухгүй гэнэ.


Заяаны ханиа мэдмээр байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.