Аз жаргалыг бид алхам тутамдаа мэдэрч болно

walking-in-the-snowy-street-photography-hd-wallpaper-1920x1200-5384-090356-1902764449Замын түгжрээ маш их, сургууль гэр хоёр маань хол ч болохоор тэр үү түгжрээнд “ороогдсон” би түгжрээнээс холдохын хүслэн болж автобуснаас буугаад алхаж явлаа. Гэрлэн дохион дээр ирэхэд гэр рүүгээ яаран, зэргэлдээх ертөнцөө ч анзаарах сөхөөгүй явж буй надад орчиноо ажиглах хэдэн хормыг тэр мөч олгосон юм. Дэлгүүрээс гарч ирэх нэгэн, утсаа чихэндээ наан хурдан алхах хүмүүс, хайрандаа умбан хөтлөлцөн аядуу алхах хос, өөрсдөөсөө ч том цүнх үүрсэн жаахан хүүхдүүд гээд маш олон хүн миний дэргэдүүр зөрнө.

Гэнэт миний нүд замын голд зогсоод этгээд сонин хөдөлгөөн хийж буй нэг хүн дээр тогтох нь тэр. Түүнийг би ажиглаад л байв. “Яагаад өмнө нь огт анзаарч байгаагүй юм бол…” гэх бодлыг төрүүлэв. Ихэвчлэн замын цагдаа нар дохиураа уран яруу, утга төгөлдөр дохих нь ховор. Машинуудыг явах чигт нь зааж өнөөх “мод”-оо чиглүүлэн дохисон болдог. Гэтэл миний өмнө зогсох тэрхүү цагдаа ах уран яруу гэгч нь гараа хөдөлгөн, шүгэлдэж байгааг харах үнэхээр бахадмаар.  Түүний энэ гайхалтай хөдөлгөөний ачаар л замын түгжрэл зохицуулагдаж байгаа шүү дээ.

Үүнээс л замын түгжрэлд хичээлдээ ядраад оройтож тардаг би гэдэг хүн алхах чинь нээрээ өдөржингөө хөдөлгөөнгүй суудаг хүнд эрүүл мэндэд нь тустай шүү гэсэн эерэг бодрол төрсөн билээ.

Тиймээс бид ойр орчмын аз жаргал төрүүлэм, инээд баясал авчрах зүйлсийг маш ховорхон анзаардаг байх нь. Уг нь бол аз жаргал мэдэрч, сэтгэл баясгах зүйлс бидний эргэн тойронд зөндөө бий. Өөрөөр хэлбэл бидэнд ойр орчмоосоо сөрөг бодлыг таягдан хаях асар их боломж бий.

Зүгээр нэг тэнтэр, тунтар алхах бяцхан дүүгийнхээ инээмсэглэлээс, оролцсон тэмцээндээ ялаад шагналаа гардан авч буй хүнээс бахархлыг, багшдаа загнуулчихаад хичээж хичээж сайн дүн авч багшдаа магтуулахдаа, идэж буй хоолныхоо амтаас, өглөөний мандах нарнаас, бүрхэг хэр нь цэнгэг агаартай өдрөөс, уулын уруу гулгахдаа, цасаар байлдан тоглохдоо, шаргал навчсын дээгүүр шар шар хийлгэн чимээг нь сонсон алхахдаа, цав цагаан цасан дээр өөрийн мөрөө үлдээхдээ, дайн самуунгүй энх тайван оронд амьдарч буйдаа гээд жижиг ч гэлээ аз жаргалыг мэдэрч болох маш олон зүйлс бидний амьдралд тохиодог. Энэ бүхнээс аз жаргалыг мэдэрч сур, тэгвэл чи өөрийн хүссэн нийгмийг хэнээс ч хараат бусаар тордож арчилж чадахаас гадна өөрийгөө аз жаргалтай нэгэн байхыг үндсийг тавьж чадна.

Гэгээлэг ирээдүйн түүчээ нь болсон эрэлхэг залуусдаа амжилт хүсье!smiley

YOLO.mn


Аз жаргалыг бид алхам тутамдаа мэдэрч болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex