Дур хөдөлгөх сонирхолтой аргууд

I4BAsbTj4T8

Оронд уриалан дуудах эмэгтэй хүний далд сээтгэнүүр аргад мэргэшихүй

1. Та түүнийг уриалан дуудахаар шийдсэн бол, эсвэл зүгээр л өөрийнхөө хичнээн халуухан “шувуухай” болохоо сануулахаар шийдсэн бол хувцсаа тайлж байгаагаа түүнд заавал харуулаарай. Бошинзныхоо хормойг эвтэйхэн сөхөөд, шилэн трикогоо тайлах явцдаа гараа гуя шилбэн дээгүүрээ зөөлөн гулгуулагтун. Харин одоо цамцаа тайлах цаг. Товчоо нэг нэгээр нь удаанаар тайлах завсраа түүний нүд рүү сэм сэм эгцэлж хараарай. Түүний харц яаж алмайрч байхыг та харах болно. Хамгийн сүүлд хөхний даруулгынхаа түгжээг мултлаад, мөрийг нь даган унах үед хоёр хөхөө гараараа дар.

2. Хааяа хааяа түүн лүү “Би өнөө орой …дмээр байна” зэрэг сээтэгнүүр, сахилгагүй мессеж илгээгээрэй. Тэр таныг гэртээ бэлдээд хүлээж байгааг мэдмэгцээ ажлаа орхиод яаравчлан гүйж ирнэ гэдгийг мөрийцөхөд ч бэлэн байна.

3. Түүний ажлын төлөвлөгөөнийх нь дэвтэрний тухайн өдрийн хуудасны завсар “7 цагт секстэй” гэж бичсэн бяцхан зурвас хавчуулаарай. Тэр энэ “чухал ажил”-даа нэг минут ч хоцрохгүй ирнэ.

4. Нөхөртэйгөө цуг оройн хоолонд гарахдаа цув, өсгийтэй гуталнаас өөр юу ч битгий өмс. Түүнийг зоогийн газар ороод “яагаад хувцсаа тайлахгүй байгаа юм бэ” гэж асуухад нь долоовор хуруугаараа дуудаад, энгэрээ бага зэрэг сөхөж харуул. Тэр юун хоол идэх мантай л болно.

5. Түүнд дотуур хувцасны дэлгүүрийн эрхийн бичиг өгөөд “Хоёулаа цуг дэлгүүр оръё. Намайг ямар дотуур хувцастай хармаар байна тэрийгээ бүгдийг нь авч өгөөрэй” гэж хэл.

6. Олон хүнтэй газраар явж байхдаа гэнэт гарт нь хөхөө шүргүүл. Эсвэл цашаа хараад зогсож байхад нь нурууг нь хөхөөрөө шүргээд урагш гарч зогс. Эргэж хараад инээмсэглэхээ мартуузай.

7. Та түүнд сексийг яаж хийхэд дуртайгаа нэг л хэлж чадахгүй байна уу? Тэгвэл энэ аргыг туршаад үзээрэй. Нэг үдэш хамт хооллож байхдаа анх танилцаж байгаа хүмүүс болж жүжиглэх тоглоом тоглож болно. Иймэрхүү тоглоомонд ихэнх эрчүүд дуртай байдаг. Тэгээд өөрийгөө шинээр танилцуулах явцдаа “Би нээрээ орондоо түрэмгий эрчүүдэд дуртай ш дээ…” гээд л эхлүүлэх хэрэгтэй.

Эмэгтэй хүний хэлсэн сээтэгнүүр үг, хийсэн тачаангуй үйлдэл бүр цаагуураа далд санааг агуулсан, нууцлагдмал байвал тэр өдрийн 24 цагийн турш таниар өдөөгдөж, хөглөгдөх болно.


Дур хөдөлгөх сонирхолтой аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.