ФОТО: “Victoria’s Secret 2017″-ийн “халуухан” зургуудаас

Дэлхийн сая сая үзэгчийн тэсэн ядан хүлээдэг “Victoria’s Secret”-ийн загварын шоу өчигдөр Хятадын Шанхай хотноо боллоо.

Энэхүү шоу Алессандра Амбросиогийн хувьд хамгийн сүүлийнх нь болжээ.

Тайзнаа “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд болох алдарт Алессандра Амбросио, Адриана Лима, Сара Сампайо, Лили Олриж, Кэндис Свейнпол нар алхжээ.

Түүнчлэн тайзнаа Белла Хадид гарч ирсэн бөгөөд түүний эгч Жижид Хятадын тал виз олгоогүй байна.

Энэ үдэш загвар өмсөгч Лаис Рибейро алт, индранил болон очир эрдэнээр чимэглэсэн 2 сая долларын үнэтэй хөхний даруулгатай тайзнаа алхжээ.

Түүнчлэн дуучин Харри Стайлз, Мигель, Жэйн Жан болон Лесли Одом нар ая дуугаа өргөсөн байна.

Сонирхуулахад, энэхүү шоу Алессандра Амбросиогийн хувьд хамгийн сүүлийнх нь болжээ. Тэрбээр 1981 онд төрсөн 36 настай бөгөөд 2001 онд “Victorisa’s Secret”-ийн шоунд оролцож эхэлснээс хойш 16 жил өнгөрчээ.

Шоуны үеэр загвар өмсөгч Минг Си уначихсан байна. Харин түүний араас алхаж явсан загвар өмсөгч түүнд тусалж, урдаа гаргажээ.

Түүнчлэн тус шоунд анх удаа Украины загвар өмсөгч Дарья Хлыстун оролцохоор байсан ч Хятадын талаас түүнд мөн л виз олгоогүй байна.

Эх сурвалж: Elle

А.Мишээл | GoGo.mn


ФОТО: “Victoria’s Secret 2017″-ийн “халуухан” зургуудаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.