Г.Угалзцэцэг: Амжилт гэдэг зөвхөн надаас шалтгаалдаггүй гэдгийг би үргэлж мэдэрдэг

Uugii Gambagaa-н зураг.

Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 40 орны 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насанд 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Uugii Gambagaa-н зураг.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ” WBPF Дэлхийн аваргын тэмцээнээс гурав дахь удаагаа алт авлаа. Амжилт гэдэг зөвхөн надаас шалтгаалдаггүй гэдгийг би үргэлж мэдэрдэг. Би агуу их хайр, итгэл сэтгэлийн дунд амьдардаг болохоор амарч хэвтэх, залхуурах, шантарч буцах бодол хэзээ ч төрж байсангүй. Намайг хамгийн их дэмждэг ханьдаа,охин хүү 2 тоо, намайг төрүүлж өсгөсөн аав ээж , хөөрхөн дүү нартаа, өдрийн хамгийн их цагийг бэлтгэл хийж хамт өнгөрөөдөг шавь нартаа, жимийн хамт олон тэр дундаа хэвлийн ангийнхандаа, хэлээд ч дуусахгүй  найз нартаа, үргэлж урмаар шагнаж байдаг нүүр номын найзууддаа,үлгэр авдаг ахмад тамирчид, мөр зэрэгцэн яваа бүх тамирчиддаа,агуу их сэтгэлээрээ дэмжиж байдаг бүх Монголчууддаа, Дэлхийн аваргын тэмцээнийг Монголдоо үнэхээр сайхан зохион байгуулсан МБФХ болон албаны хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй бизээ. Надад дахиад хийх зүйл их бий. Алдвал түшээд аваарай, Амжилтыг минь дэмжээд байгаарай”  хэмээн ярисан байна.

NeKu Zy-н зураг.


Г.Угалзцэцэг: Амжилт гэдэг зөвхөн надаас шалтгаалдаггүй гэдгийг би үргэлж мэдэрдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.