Хайр дурлал vs Нэр төр

3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca57

Энэ нийтлэлийн гарчгийг нөгөө талаар “Тархи vs Зүрх” хэмээн нэрийдэж ч болох байлаа. Үргэлж дотроо зөрчилдөж, мөргөлдөж, эсрэгцэж байх нь хүний тэр дундаа бүсгүйчүүд бидний төрөлхийн зан гэлтэй. Хэрэвзээ энэ зан байгаагүйсэн бол бид нэг талаар хамаагүй амар амьдрах байсан байх.

“Би тэр үед нэр төрөө бодолгүй уучилсан бол, хоёр дахь боломжийг олгосон бол одоо би харамсахгүй байх байсан. Хайр дурлалд нэр төр үнэхээр хамаагүй. Би түүнд хайртай байсан юм билээ” хэмээгээд амаа барих явдал эмэгтэйчүүд бидний дунд түгээмэл. Дэргэдээ байгаа аз жаргалыг анзаараагүй мөртлөө холдоод явсных нь дараа ямар чухал эрдэнийг алдсан гэдгээ ухаарах нь ороод өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх шиг хий хоосон зүйл хэмээн тэднийг буруутгах нь бий. Зүрх сэтгэлийг гэвч яалтай билээ дээ. Уучлалт гуйхаасаа дэндүү оройтсон, эсвэл уучлаарай гэсэн үг нь өнөөх л нэр төр гээч жаргалын садаанд тээглээд залгигдчихсан эмэгтэйчүүд дараагийн учрал дээрээ хаширлаж, алдаа гаргадаггүй.

Харин “Би нэр төрөө уландаа гишгэсэн минь л том алдаа байсан юм” гэж харамсдаг нөгөө хэсэг бүлэг ч байна. Бардамнал гээчийг ор тас мартаад бүхнээ хайр дурлалынхаа төлөө зориулсаны эцэст өөрөө золиос болж үлдсэн эмэгтэйчүүд бол дээрх үгний эзэд.

Аль альных нь өнцгөөс хараад үзвэл нэг асуудлын хоёр “нүүрийг” тод томруунаар харах шиг. Ер нь л ухамсар сэтгэл хоёрын хоорондох ширүүхэн тулааныг таслах ярвигтай үүргээс зугтмаар санагдавч, аль нэгд нь заавал “ялалт” гэдэг лоозонг зүүх шаардлагатай болдог нь амьдралын хатуу үнэн.

Тэгвэл нэр төр, бас хайр дурлал гээч хоёр том ойлголтын салаа зам дээр зогсож байхдаа аль талаар нь явсан нь зөв юм бэ? Ямар ч сонголт хийсэн дараа нь харамсахгүй байх хувилбар юу вэ? Танд ийм сонголт тулгарч байсан бол хэрхэн шийдэж байв?

Гоолингоо дараагийн санал асуулгаараа энэ жижигхэн юм шиг хирнээ бидний эргэн тойрон, өдөр тутмын амьдралд хөндөгдсөөр байдаг хоёрдмол шийдвэрийн талаар хэлэлцэх гэсэн юм.


Хайр дурлал vs Нэр төр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.