“Mille Crepe” хийх арга

chocolate-candycane-crepe-cake-slice

Зуурмаг:
6 хоолны халбага цөцгийн тос
3 аяга сүү
6 өндөг
1 1/2 аяга гурил
7 хоолны халбага элсэн чихэр
Чимх давс
Ургамлын тос

Та бялуу олгох өдрийн өмнөх орой нь шарвин, крем хоёроо бэлдсэн байх хэрэгтэй. Хийх арга: Эхлээд цөцгийн тосоо хайруулын тавганд хийж, хүрэн бор өнгөтэй, самар шиг үнэртэй болтол нь хайлуулж шарна. Тэгээд хажуугийн зуух руу шилжүүлж тавь. Дараа нь өөр нэг жижиг саванд сүүгээ хийж уур гартал нь халаагаад, 10 минут хөргөнө. Миксерт өндөг, гурил, элсэн чихэр, давсаа хийж зуурна. Зуурах явцдаа халуун сүү, шарсан цөцгийн тосоо бага багаар нь хийнэ. Дараа нь өөр сав руу шилжүүлж, битүүлээд /таглаад хөргөгчинд хийж хонуулна.

Маргааш өглөө нь бэлдсэн зуурмагаа өрөөний температурт хэсэг байлга. Тэгээд хайруулын тавгаа ургамлын тосоор тослоод, нэг удаадаа 3 хоолны халбага зуурмагаар шарвин хийж шараарай. Шарвин хийхдээ хайруулын тавгаа бага зэрэг эргүүлж зуурмагаа сайн тараахаа мартуузай. Доод тал нь борлож эхэлтэл ойролцоогоор нэг минут шараад, эвтэйхэн нэг ирмэгээс нь өргөж шарвингаа эргүүл. Нөгөө талыг нь 5 секундээс илүүгүй хугацаанд болгоорой. Энэ мэтчилэн 20 орчим шарвин хийнэ үү.

Ванильтай кремэнд: 2 аяга сүү
1 хоолны халбага ванилийн охь
6 өндөгний шар
1/2 аяга элсэн чихэр
1/3 аяга эрдэнэ шишийн цардуул /шигшсэн/
3, 1/2 хоолны халбага цөцгийн тос

Сүүгээ буцалгана. Галыг унтрааж, ванилийн охио хийж хутгаад 10 минут байлгана. Том саванд дүүрэн мөс хийгээд, хажууд нь бэлэн болсон кремийг хийх жижиг сав бэлтгэ.

Өндөгний шар, элсэн чихэр, эрдэнэ шишийн цардуулаа хамтад нь хийж холино. Дээр нь сүүгээ бага багаар нь хийгээд, хүчтэй гал дээр тавьж ойролцоогоор 1-2 минут хутгангаа буцалгана. Бэлэн болсон кремээ жижиг нүхтэй шүүлтүүрээр шүүж, урьдаас бэлтгэсэн саванд хийнэ. Савтай кремээ мөсөн дундаа хийгээд, хөрж өтгөрч эхэлтэл нь хутгана. Тэгээд араас нь цөцгийн тосоо хийж мөн хутгана. Бүрэн хөрсөний дараа битүүлээд хөргөгчинд хийнэ.

Бялууг давхарлахад:
2 аяга кремний бэлдэц
1 хоолны халбага элсэн чихэр
3 хоолны халбага сироп

Кремээ элсэн чихэр, сироптойгоо нийлүүлж хутгана. Тийм ч өтгөн, хатуу болохгүй байж болно. Түүнийгээ бэлдсэн кремэндээ хийнэ.

Тавган дээр нэг шарвинг тавь. Дээр нь кремний хутгаар ойролцоогоор ¼ хэмжээтэй кремийг жигд түрх. Энэ мэтчилэн 20 шарвинг дээр дээрээс нь давхарлана. Mille Crepe-гээ 2 цаг орчим хөргөнө. Тэгээд 30 минут өрөөний температурт байлгасны дараа зүсэж олгоно. 10 зүсэм болно.

Жич: Mille Crepe-гээ хэрхэн чимэглэхээ та өөрөө мэдээрэй. Хэрэв та карамель хийж чаддаг бол дээр нь карамель асгаж болно. Эсвэл хайлуулсан шоколад асгаж болох юм. Хажууд нь хэрчсэн шинэхэн жимс тавибал зохистой.

Амархан байгаа биз? Та хайрт гэр бүлийнхнээ болон энэ дэлхий дээрх мянга мянган ачит ээжүүдийн нэг өөрийгөө 6.01-нд “Mille Crepe”-гээр баярлуулаарай.


“Mille Crepe” хийх арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.