Та яагаад өдөр бүр хамгийн сайхнаараа харагдах ёстой гээч?

tumblr_mc9neoYKk31raoel6o1_1280_large

“Өдөр бүрийг хайртай залуутайгаа анхны болзоонд явах гэж байна гэж төсөөлөөд өөрийгөө гоёж гоод. Цаг мөч тутамд гялалз. Нэг ч хором бүү бүрсийж гунд”.-Энэ зөвлөгөөг Гоолингоо өгч байсныг та санаж байна уу?

Тэгвэл яагаад өдөр бүр өөрийгөө заавал дээд зэргээр гангалан, хамгийн сайхнаараа харагдах ёстой гэж, ингэж хичээх юу нь тийм гоё гэж? хэмээн та асууж магадгүй юм. Энэ асуултын хариуг 5 шалтгаанаар өгүүлье.

1. Танд шинэ боломж гарч ирж магадгүй-Өдөр бүр л боломжуудаар дүүрэн байдаг. Яг үнэндээ боломж гэдэг үргэлж хаалттай байсан мөртлөө хэлж дуулгалгүйгээр гэнэт л нээгдчихсэн байдаг том хаалга юм. Тэгж түр нээгдэх хугацаанд л амжиж орохгүй бол гүйцээ. Эмэгтэйчүүд бидний нэг том давуу тал бол гадаад байдалдаа санаа тавьснаар бусдаас түрүүлж алхах боломжтой болдог. Амьдралд хэрэгтэй шинэ хүн, шинэ учрал, шинэ үйл явдлууд өдөр бүр таныг хүлээж байдаг учраас үргэлж хамгийн сайхнаараа харагдаж тэр нээгдсэн хаалгуудад амжиж орох ёстой.

2. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ-“Би сайхан харагдаж байна” гэсэн бодол бидний өөртөө итгэх итгэлийг хормын төдийд огцом өндөрсгөдөг. Өөртөө тийм ч их анхаарал тавиагүй өдрөө бид зориггүй, дуугүй байж онцгой хүний нүдэнд өртөхгүй байхыг хичээдэг. Харин үсээ донжтой янзалж, уруулаа өнгөлсөн үедээ хүн бүр өөрийг минь хараасай гэж хүсдэг учраас ямар ч хүнтэй итгэл дүүрэн харилцаж чаддаг юм.

3. Бусдын хандлага дээшилнэ-Өнгө үзэмжиндээ анхаарал тавьсан эмэгтэйчүүдэд бусад хүмүүс илүү сайхан хандана. Учир нь хэн хүнгүй л “нүдээ хужирлах” дуртайгаас гадна сайхан хүний өөдөөс харахад өөрийн эрхгүй үг үйлдлээ цэгнэж, аль болох аятайхан харьцахыг хичээдэг. Тиймээс илүү их хүндлэл хүлээхийг хүсвэл өдөр бүр сайхан харагдах хэрэгтэй.

4. Байгаа газраа, эргэн тойрны хүмүүсээ хүндэлсэн гэдэг нь харагдана-Гартаа тааралдсан юмаа л шургуулчихжээ гэмээр, үсээ хагас дутуу янзалсан эмэгтэйг үнэтэй зоогийн газар ороод ирвэл бид тэр газрыг хүндлээгүй байна гэж ойлгоно. Ялангуяа чухал уулзалт, арга хэмжээн дээр очих гэж байгаа бол та өөрийнхөө хүндэтгэлийг харуулахын тулд сайхан харагдах ёстой.

5. Хайр дурлалыг тань ноцооно-Эрчүүд нүдээрээ дурладаг гэдэг 100 хувь үнэн үг. Тиймээс тэдний сэтгэлийг үргэлж хөдөлгөж, асааж, бадруулж байхыг хүсвэл хамгийг сайхнаараа харагдахад л болох нь тэр. Мэдээж таны сүү шиг цагаан сэтгэлд тэр татагдсан. Гэхдээ хэзээ ч няцааж болшгүй нэг үнэн бол тэд нэг л өдөр, эсвэл яг тодорхой нэг хоромд бидний хичнээн үзэсгэлэнтэй сайхан болохыг анзаараад л дурлаж эхэлдэг юм.

Эцсийн бөгөөд хамгийн чухал шалтгаан бол та хамгийн сайхнаараа харагдсанаа өөрийгөө хүндэлж, хайрлаж байгаа хэрэг юм. Өөрийгөө хайрладаг эмэгтэйг бусад бүх хүн хайрлах нь ойлгомжтой шүү дээ.


Та яагаад өдөр бүр хамгийн сайхнаараа харагдах ёстой гээч?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.