Үсээ хайрлацгаая

12963922_1058788504179295_4599973803624470575_n

Өдөр болгон угааж, янзалж, салаалахаар нь тэжээл өгөх зорилгоор бүхэлд нь будаж буйгаа бид үсээ гайхалтай сайхан хайрлаж байна хэмээн эндүүрдэг. Тэгвэл бидний өөрсдөө ч мэдэлгүй гаргадаг доорх алдаануд таны үсийг үхүүлдэг аж.

1. Бид үсээ тэвчээртэй ургуулна гээд, салаалтал нь тайруулахгүй яваад л байдаг. Энэ нь дараагийн удаа тайрахад үсчин нь таны өмнөх засалтыг сайн гаргаж чадахгүйд хүргэх магадлалтай. Ойр ойрхон бага зэрэг богиносгож байхад гэмгүй гэнэ.

2. Өдөр бүр цэвэр цэмцгэр байдлыг мэдрэнэ гэдэг хичнээн тааламжтай байдгийг бид мэднэ. Гэвч өдөр бүр үсээ угааснаар таны хуйхны тэнцвэрт байдал алдагдаж хэт хуурайших эсвэл тослогжиход, мөн хэврэг болоход хүргэх магадлалтай. Тиймээс өдөр алгасалгүй угаахдаа үргэлж хүчтэй шамунь хэрэглэх хэрэггүй. Түүнээс гадна тэнцвэржүүлэх нөлөөтэй ангижруулагч хэрэглэ.

3. Сэнсийг халааснаар бидний үс зөөлөн сэвсгэр болохгүй. Учир нь температур нь биш уур нь үсийг хэлбэр оруулахад тустай байдаг. Тиймээс бид шаардлагагүй үед ч сэнсээ их халаагаад байвал үс амархан гэмтэж салаалах магадлалтай.

4. Үсээ 80 хувь хатахаас нааш хэлбэрт оруулж эхлэж болохгүй. Бид нойтон үсээ самнаж, заримдаа яарсан үедээ тоолгүй индүүдэж л орхидог. Одоо энэ зуршлаа гээцгээе.

5. Үсэндээ спрей цацсаны дараа индүүдэхээр их хэмжээний уур гарч, час час хийсэн дуу гардаг. Энэ нь шууд утгаараа таны үс шарагдаж байгаагийн шинж. Спрейд агуулагддаг алкоголь нь халуунд шатаж байгаа гэсэн үг л дээ. Тиймээс индүүдэх үедээ спрейний оронд халуунаа хамгаалагч цацаж байгаарай.

6. Хэрэв та үсээ үргэлж өнгөлөг, эрүүл, гялалзсан харагдуулахыг хүсвэл Про-Витаминтай шампунь хэрэглээрэй. Жишээ нь “Pantene Pro-V” энэ тал дээр бүсгүйчүүдийн гоо сайхны найдвартай “ар тал” нь байж чаддаг гэдгийг дэлхийн мянга мянган бүсгүйчүүд дуу хоолой нэгтэйгээр хэлдэг. Үсийг тань цэвэрхэн болгохоос гадна тэжээл өгөх, эмчлэх найрлага бүхий шампунь нь янз бүрийн механик гэмтэл болон, утаа униар гэх зэрэг хорт нөлөөллөөс хамгаалдаг юм байна.


Үсээ хайрлацгаая
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.