Бэлтгэх хугацаа: 15 минут Хийх хугацаа: 20 минут Олгох тоо: 4 хүн
Орц:
400 гр Спагеттины гоймон
150 гр жижигхэн дөрвөлжилж хэрчсэн гахайн мах /гахайн махан хиамаар орлуулж болох юм/
50 гр үрсэн бяслаг
2 хоолны халбага оливийн тос
3 өндөгний шар+1 бүтэн өндөг
80 мл цагаан дарс
1 жижиг сонгино /хэрчсэн/
5 гр нунтаг перец
Давс
Нэмэлт орц:
Цагаан дарс /хийхгүй ч байсан болно
Зааварчилгаа:
-Спаггетигаа давстай усанд зааврын дагуу чанаад үл ялиг устай шүүнэ.
-Гахайн махаа жижиглэж хэрч.
-3 өндөгний шар, нэг бүтэн өндгөө саванд хийж сайн хутгаад, дээр нь сайн үрсэн бяслагныхаа 3/4 хийж үл ялиг өтгөртөл нь хутга.
-Дээр нь нунтаг перецээ хийж ахин хутгана.
-Оливийн тосоо хайруулын тавганд хийж халаагаад гахайн махаа хийж борлотол нь шарна.
-Гахайн махаа тусад нь саванд хийж тавиад, хайруулын тавган дээрээ сонгиноо хийж 5 минут хуураад цагаан дарсаа хийнэ. Тэгээд сонгиноо шаргал өнгөтэй болтол нь дахин хуурна.
-Хайруулын тавгаа цахилгаан зуухан дээрээс аваад гахайн махаа шаргалтсан сонгино дээрээ хийж холино.
-Сонгинотой гахайн махаа бэлэн болсон спаггетины гоймон дээрээ хийж хутгаад, дээр нь бяслаг, өндөгтэй холимогоо хийж зөөлөн гал дээр 5 минут орчим жигнэнэ.
-Бэлэн болсон карбонарагаа тавгалаад дээр нь үлдсэн бяслагаа цацаж өгнө.