Тоор жимстэй, аарцтай бялуу

aarts

Бялууг таргалуулдаг, эрүүл мэндэд муу гэцгээдэг. Гэхдээ аарцтай бялуу харин ч эсрэгээрээ ашигтай. Бидний танд санал болгох гэж байгаа бялууны найрлаганд шинэхэн жимснүүд, яс шүдний хөгжилд чухал үүрэгтэй аарц ордог. Ийм бялуу үнэхээр илчлэг багатай тансаг амттанд орно. Хийхэд ч гэсэн ганц цаг орчим л шаардагдана. Тэгээд ч яг одоо гадуур шинэ ургацын тоор, киви зарагдаж байгааг та анзаарсан байх.

Орц:

Кремэнд:
Тослог багатай аарц – 500 г
Элсэн чихэр – 200 г
Желатин – 1 уут (20г)
Тоор жимс– 350 г

Кексэнд:
4 ш өндөг
Элсэн чихэр – 200 г
Крахмал /цардуул/ – 60 г
Гурил- 60 г
Ванилин – цайны халбагаар дундхан

,

Чимэглэлд:
Тоор
Кифи

Бэлтгэх арга: 
Желатиныг тал аяга усанд хийгээд хөөлгөнө. Аарцыг элсэн чихэр болон гүзээлзгэнэтэй холино. Холигчоор холисон нь дээр. Дараа нь желатинтайгаа холиод хөргөгчинд хийж царцаана. Кексэнд зориулж бэлдсэн зүйлсийг бүгдийг нь хольж зуурмаг бэлтгээд шарах шүүгээнд жигнэнэ. /180 градуст, 30 мин/. Кекс нь дугуй хэлбэртэй, хэтэрхий өндөр, хөвсгөр биш, хөндлөнгөөр нь 2 хуваахад хялбар байвал зүгээр.

Тугалган цаасыг 4-5 давхарлаад 5-7 см өргөнтэй, 45-50 см урттай тууз бэлтгэнэ. Тавган дээр эхний кексээ тавина. Тугалган цаасан туузаа дугуйлаад кекснийхээ гадуур орооно. Ингэснээр крем гоожихоос сэргийлнэ. Кексэн дээрээ хэрчсэн тоор жимсээ тарааж тавина. Тэгээд дээр нь бүх кремээ тарааж түрхээд дээрээс нь хоёр дахь кексээ тавина. Бялуугаа жимсээр чимэглэнэ /киви, тоор, гүзээлзгэнэ/


Тоор жимстэй, аарцтай бялуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.