Хүүхдээ уйлахаа боль гэж загнахын оронд хэлэх үг

15121

Хүүхэд янз бүрийн шалтгаанаар уйлчихдаг. Та түрүүлээд хаалга онгойлгочихлоо, Надад өгөөгүй, Би үүнийг авмаар байнаа гээд л уйлчихдаг шүү дээ.

Хааяа бас ядаргаатай уйлдаг гэж төвөгшөөх үе гардаг. Ингэхдээ уйлахаа боль гэж чанга дуугаар хэлж уурлачихдаг.

Хүүхдийн сэтгэл санааг   юуны түрүүнд ойлгож энэ нь зөв , буруу гэдгийг зааж өгөх нь  эцэг эхчүүд бидний гол үүрэгт ажил шүү дээ. Клиник сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Sara эмчийн  блогт Happiness is Here нийтлэлд ийн бичжээ.

Хүүхдийг  сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, сэтгэлээ барих чадварт багаас нь сургахын тулд эцэг эхчүүд бидний ярианы өнгө аяс маш чухал байдаг.

Битгий уйл гэж болиулсанаар асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Харин юунаас болж яагаад  уйлаад байгаа нь асууж, хэлж ойлгуулах  хэрэгтэй гэнэ.

 Бид   уйлахаа болихгүй бол мангас гарч ирнэ шүү гэж хэлэх, зэмлэж загнаснаар хүүхэд сэтгэл хөдлөлөө барьж чаддаг болдог гэсэн буруу ойлголттой байдаг.  Энэ арга нь тийм ч тохиромжтой биш бөгөөд хүүхэд өөрийг нь ойлгохгүй болохоор улам  муухай ааш гаргадаг. гэж Сара эмч нийтлэлдээ бичжээ.

Уурлахын оронд хүүхэддээ хэлэх 10 үг. 

Тэгвэл эцэг эхчүүд уйлаад уурлаад байгаа хүүхэддээ яаж хандах ёстой вэ? Ядраад, стресстэй байх үед  бол бүр тэсэлгүй цохиод авах ч үе гардаг байж магадгүй.

Сара эмчийн нийтлэлд сэтгэл судлалын ойлголтоор доорх  10 үгсийг хэлж байхыг зөвлөжээ.

Жишээ

- Ээж/аав/ нь сонсож байна. Яагаад уйлаа вэ?

- Чадахгүй байхаар нь уйлсан юм уу? ээж/аав/ нь туслая

- Том болоод чаддаг болно. Ээж /аав/ нь хамт байж байна шүү дээ.

- Уйлалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.

- Уйлаад байвал ээж нь яасныг мэдэхгүй. Яаж ч чадахгүй шүү дээ.

- Ахдаа уйлахгүйгээр хэлвэл зөвшөөрөөд тоглоомоо өгнө шүү дээ. гэх мэт утгатай уйлах нь асуудлыг бүрэн шийдэхгүй гэдгийг үгээрээ ойлгуулж байх хэрэгтэй гэнэ.

Эдгээр үгсийг  мэдсэн ч  тухайн мөчид санаанд орж ирэхгүй ч байж магад. Жишээ нь Хамт супермаркет ортол яасан ч мэдэхгүй  уйлах. Энэ тохиолдолд олон нийтийн газар эвгүй, яахаа мэдэхээ больчихдог.  Ийм үед алхангаа уйллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ гэж хэлж байх .

Хүүхэд яагаад уйлаад байгааг ойлгох нь юуны түрүүнд хамгийн чухал.  Яагаад уйлсан юм бэ? гэж асууж байх хэрэгтэй.

Учрыг нь ойлгохгүй чихэр өгч аргалах, дуугай уйлахаа боль гэж загнах нь хүүхдийн сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг байна.

Сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх  чадвартай  , сэтгэл хөдлөлөө барих чадварт багаас нь  сургахын тулд эцэг эхчүүд бид сэтгэл хөдлөлийг мэдэж ойлгож , асууж байх хэрэгтэй юм.

Эх сурвалж http://happinessishereblog.com/


Хүүхдээ уйлахаа боль гэж загнахын оронд хэлэх үг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.