Монгол эмэгтэйчүүд анх танилцсан эрэгтэйнхээ юуг онцолж хардаг вэ?

15352

Эмэгтэйчүүд анх таарсан эрэгтэй хүнийхээ юуг нь онцолж хардаг бол гэж та нэг удаа ч болов бодож байсан уу. Хэрвээ тийм бол та тэрхүү асуултынхаа хариултыг оллоо. Сэтгэл судлаач Ж.Үйлстийн үүсгэн байгуулсан “Нэрээ нууцалсан захидал” грүпп нь facebook-т саяхан нээгдсэн боловч маш богинохон хугацаанд 101200 хүнийг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг групп болон өргөжсөн юм.
Тус грүппэд “бүсгүйчүүдээ эрчүүдийн юуг хамгийн түрүүнд хардаг вэ” хэмээх санал асуулга өрнөсөн бөгөөд уг асуулгад 350 гаруй эмэгтэйчүүд оролцож өөрсдийн саналаа илэрхийлсэн байв.
Санал асуулгын үндэсний төвийн судлаачид уг санал асуулгыг дүнг spss 20 программаар нэгтгэн боловсруулснаа та бүхэндээ толилуулж байна. Тус группын гишүүдийн зорилт онцлогоос шалтгаалан (тус грүппын гишүүд өөрт болон ойр дотны хүндээ тохиолдсон сэтгэл эмзэглүүлсэн асуудлаа хуваалцаж зөвлөгөө авахын тулд нэр насаа өөрчлөн хуурамч хаягнаас ханддаг) гишүүдийн нас, гэр бүлийн байдалд тулгуурласан харьцуулсан шинжилгээг хийж чадаагүй болно.
Судалгаанд оролцсон охид эмэгтэйчүүд нийтдээ 23 төрлийн 517 саналыг өгсөн бөгөөд түүнээс дараах дүр зураг ажиглагдаж байна.
Охид эмэгтэйчүүдийн дийлэнх олонх буюу 18 хувь нь анх уулзсан эрэгтэйхээ нүдийг нь хардаг гэжээ. Учир нь нүд бол хүний царай төрхийн гол илэрхийлэл төдийгүй сэтгэлийн толь хэмээн монгол охид эмэгтэйчүүд үздэг байна. Хоёрдугаарт эрэгтэйчүүдийн гутлыг хардаг хэмээн хариулсан байв. Эр хүний гуталнаас тухайн хүний цэвэр цэмцгэр, өөртөө арчаатай байдал нь шууд харагддаг гэж үздэгээ бүсгүйчүүд нуугаагүй байв.
Охид эмэгтэйчүүдийн 58 хувь нь эрчүүдийн өндөр нуруулаг бие хаа, зохистой хувцаслалт, биеэ авч яваа байдал, бусадтай харьцаж буй харилцаа хандлага, цэвэр цэмцгэр байдал, хоолойны өнгө, сайхан инээмсэглэлд татагддаг гэдгээ тодотгожээ. Мөн эрчүүдийн гаранд тэр дундаа хумсанд маш их ач холбогдол өгч заавал анзаарч хардаг гэсэн байв. Өв тэгш бие хаатай, цэвэр цэмцгэр хувцасласан мөртлөө амнаасаа эвгүй үнэр ханхлуулсан, эсхүл архи, тамхины нэвшсэн үнэр, хөлс, хир үнэртүүлж, хиртэй хумстай яваа эрчүүд тэднийг ойг хамгийн ихээр гутаадаг гэсэн байв.
Судалгаанд оролцогчдын 42 хувь нь эрчүүдийн чих, уруул, хамар, хүзүү, шүд, арьсны өнгө, үс, үсний засалт, сахал, оймс, хөл гуяыг онцгойлон хардаг гэжээ.
Энэхүү судалгаагаар гарч ирсэн үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд онцгойлон ач холбогдол өгч хардаг л зүйлс юм. Ямарч эмэгтэй хүн эр хүний бүхий л шинж төрх, онцлог, онцгой байдлыг гуравхан секундэд нэг бүрчлэн анзаарч харж чаддаг бөгөөд түүнийхээ дундаж үнэлгээгээр анхны сэтгэгдлээ үлдээдэг хэмээн цөөнгүй эмэгтэй хариулжээ.
Хайр дурлалын асуудалд аз одгүй, хосоо олж чадахгүй будилж уймарч яваа эрчүүддээ судалгааны үр дүнд тулгуурлан аминчлан зөвлөхөд, нэгдүгээр хувцсаа хунараа цэвэр цэмцгэр байлгах тэр тусмаа ГУТЛАА, хувийн ариун цэврээ чанд сахих тэр тусмаа ГАР болон ХУМСАА, архи тамхины нэвшсэн үнэр, хөлс, хирээ үнэртүүлэхгүй байхад онцгойлон анхаарах тэр тусмаа ШИВЭР болон АМНЫ ӨМХИЙГҮЙ байж чадаж гэмээнэ хайр дурлалдаа амжилт гаргах магадлал 80-90 хувь болж өсдөг байна.


Монгол эмэгтэйчүүд анх танилцсан эрэгтэйнхээ юуг онцолж хардаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.