Амжилттай бүсгүйн ЗАВГҮЙ байсан ч ЗААВАЛ амжуулдаг 4 зүйл

15361

Хүн завгүй байх тусмаа олон ажлыг амжуулж чаддаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс. Тиймээс бүсгүй танд хэрэг болохуйц нэгэн зөвлөгөөг хүргэе.

1. Өөртөө хайртай бай

Витамин, амин дэмээр баялаг зүйл өөртөө мөнгө хайрлалгүй худалдаж ав. Эрүүл энхийн нэгэн жаргалан гэдэг дээ. Өөрт хэрэгтэй зүйлийг хэрэглэхээс гадна дотоод сэтгэлдээ дархлаа үүсгэх хэрэгтэй. Уур гэдэг хүний хамгийн том дайсан. Тиймээс өөрийнхөө сэтгэлд байгаа дайсантай тэмц, арга зам хай, муу зүйл бүү бод.

Хэрвээ уур тань хүрээд, ямар нэгэн муу бодол орж ирвэл зүгээр л инээмсэглэ. Хүчээр байсан ч хамаагүй. Инээмсэглэх үед хүний тархинаас аз жаргалын гормон ялгарч байдаг тул хэсэгхэн хугацаанд муу бүхэн тархинаас салах болно. Би энэ аргыг байнга хэрэглэдэг, тун их тус болдог шүү.

2. Сайхан хувцасла 

Сайхан хувцасла, нүүрээ гоё будах нь эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй байлгах хамгийн чухал зүйл. Хичнээн завгүй байсан ч өөрийгөө сайхан харагдах тал дээр заавал зав гарга. Өөрт таалагдсан стиль имижээ бүрдүүл. Бусдад биш өөртөө таалагд. Бүхий л зүйлээ зориулан ажиллаж байгаа өөрийгөө урамшуулан цалингаасаа нэг шинэ хувцас аваад өмсөж бай. Заавал иж бүрэн хувцаслах шаардлагагүй шүү дээ. Нэг цүнх авахад л тэр сардаа сэтгэл тань өөдрөг байна.

3. Дуртай зүйлээ хий 

Ажил тань таны дуртай зүйл бол тун сайн байна. Та үнэхээр сайхан энерги хүртэж амьдардаг байх. Харин ажлаасаа өөр зүйл хийхийг хүсдэг хүмүүс түүндээ цаг зав гаргах хэрэгтэй. Энэ нь танд амьдралын эрч хүч өгнө. Оффисд ажилладаг хирнээ спортод сонирхолтой хүн байдаг шүү. Аялах дуртай бол аяллын төлөвлөгөө гарга. Энэ сар амжихгүй нь, энэ жил амжихгүй нэг л мэдэхэд хэдэн жил өнгөрсөн байх вий.

Үүнтэй холбогдуулаад нэгэн түүх та бүхэнд ярихад “25 настай нэгэн залуу гадаадаар аялж зураг зурахыг хүсдэг байж. Үүнийг хийхэд надад мөнгө хэрэгтэй гэж бодоод олон жил ямар ч завгүй ажиллаж гадаадад аялах мөнгөө хуримтлуулжээ. Энэ үед тэрээр 35 настай болсон байв. Мөнгөтэй болчихлоо. Одоо аялая гэтэл түүнд гадаад руу явах ямар ч хүсэл байхгүй болсон байлаа. Хүсч байгаа зүйлээ тухайн үед нь хий.

4. Хүсч л байвал биелэнэ гэдэгт бат итгэ 

Таны хүслийг биелүүлдэг сахиусан тэнгэрүүд таныг үргэлж дагаж явдаг. Тиймээс та олон зүйл зэрэг битгий хүс, дэс дараатай бод. Бас санасан бодсон зүйлээ байн байн өөрчлөх хэрэггүй. Учир нь таны хүслийг биелүүлэгч чинь алийг нь эхэлж биелүүлэхээ мэдэхгүй самгардаад хүсэл тань биелэх хугацаа уртасдаг. Жишээ нь таныг дарга чинь 10 ажил зэрэг өгөөд өнөөдөр амжуул гэвэл алинаас эхлэх вэ, энийг хийчихээд, тэрийгээ хийвэл зүгээр ч юм уу, ингэвэл арай хурдан байх гээд л.. олон санаа урваж шарваад ажил гүйцэтгэх хугацаанаас чинь хумсалж эхэлнэ шүү дээ.

Хүсч байгаа зүйлдээ бат итгэ. Уг нь би хүсч л байна, даанч санаснаар болох болов уу, бүтэх болов уу гэж өөртө эргэлзээ бүү үүсгэ.

Таны ажил амьдралд амжилт хүсье.

 

Эх сурвалж: eshlel.com

Амжилттай бүсгүйн ЗАВГҮЙ байсан ч ЗААВАЛ амжуулдаг 4 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.