ЭЭЖИЙГЭЭ БОДДОГ ХҮНИЙ БҮХ ХҮСЭЛ БИЕЛДЭГ ЮМ

15367

Мөрөөдөл гэж чиний хувьд юу гэсэн үг вэ?

Намайг гийгүүлэх нар

Хамгийн том мөрөөдөл …

Ээжтэйгээ дэлхийгээр аялах

Хүсэл мөрөөдлийнхөө дагуу амьдардаг уу? Тийм.

Хүсэл мөрөөдөлөөрөө амьдрахад чи юунаас айж , болгомжилж байна ?  Нийгэмээс намайг тойрох хүмүүсийн амны авианаас

Мөрөөдөлөө олж чадахгүй, биелүүлж чадахгүй үедээ юу мэдэрдэг вэ? Айдас

Сургалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

Мөрөөдөл гэх нарыг улам хүчтэй халааж өгөхийг сүүмийж харагдах өрөөны гэрэл мэт байлгах аа болимоор бна. Энход

Энходоо, чиний ганцаараа биш ээжтэйгээ хамт дэлхийгээр аялах гэсэн мөрөөдөл их гоё юм байна.

Ээжийгээ боддог хүний бүх хүсэл биелдэг юм.

Харин чи хүний амны авианаас айдаг гэхээр их сонин санагдаж байна. Яагаад?  Чи хүмүүс чамайг муулах вий, чиний хүсэл мөрөөдлийг шоолох вий гэж айдаг уу?  Хүмүүсээс айх хэрэггүй.

Чи хүмүүсийн хэлэх байх гэсэн авиагаа байнгаа өөртөө хэлдэг, боддог тул чи айж байгаа юм.

Энэ бодол бол чамайг айлгаж байгаа мөн хүмүүс дээр чиний боддог зүйлийг хэлэх юм бол бүр л аймшигтай санагдаж байж болох юм. Тиймээс эхлээд өөрийнхөө толгой дотор ямар үед өөртөө таагүй үг хэлдэг, боддог талаар сайн ажиглаарай.

Мөн гэр бүл, найз нөхөд юу хэлж байна. Энэ үгс нь эерэг байна уу, сөрөг байна уу?

Чи илүү сөрөг бодол, үгийг хамгийн түрүүнд олж хардагтай холбоотой.

Одоо харин эсрэгээр нь эерэг зүйлийг нь олох гэж төвлөрөх хэрэгтэй.

Чи өөртөө бүх зүйлийг эергээр тайлбарлаж чадах уу?

Жишээ нь:  Нар чамайг хайралдаг юм. Хэрвээ чамайг хүчтэй халааж эхлэх үед чи түлэгдэнэ. Тиймээс хамгийн сайнаараа чамайг илч дулаанаараа халааж байгаа гэдгийг олж харах мөн түүнтэй адил мөрөөдөлийг нартай адил зүйрэлдэг бол чамд өдөр бүр чамайг цацраадаг шиг чи өдөр бүр алхам алхмаар  мөрөөдөлрүүгээ ойртож байгаа юм.

Харин чи мөрөөдлөө сүүмийж харагдаж байна гэж бодож байвал үнэндээ нар нь бол чи өөрөө Энход юм. Харин Энход өөрөө чиний дотор байгаа тэр сүмийж байгаа гэрэл нь чиний хүсэл мөрөөдөлийн эрч хүч юм. Гэвч чи түүнийгээ нар шиг улам хүчтэй халаах гэж оролдохоос айж байгаа. Их хайрлвал түлэгдэнэ гэсэн итгэл үнэмшил юм.


ЭЭЖИЙГЭЭ БОДДОГ ХҮНИЙ БҮХ ХҮСЭЛ БИЕЛДЭГ ЮМ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.