Дуучин болохын тулд 10 гаруй жил бэлтгэгдсэн УРАН БҮТЭЭЛЧИД

Кпоп урлаг бусад төрлүүдээсээ ялгарах гол онцлог нь маш удаан хугацаанд бэлтгэгдэгт орших биз ээ. Өмнөд Солонгосын дуу хөгжмийн салбарт энтэртайментүүдийн асар том өрсөлдөөн явагдаж байдаг. Тийм учраас тэд сайн дуучин бэлтгэж, кпоп урлагт том тэсрэлт хийх сонирхолтой байдаг аж.  Харин Кпоп урлагт дуучин болохын тулд тодорхой үе шат байдаг бөгөөд анх  шалгаруулалтанд оролцсоноор энэ бүхэн эхэлдэг.

Өөрөөр хэлбэл дуучин болохын тулд тодорхой энтэртайментийн шалгаруулалтанд оролцох ба тэнцвэл гэрээ хийж тодорхой хугацаанд бэлтгэгдэнэ. Харин энэхүү хугацааг тухайн энтэртайментаас нь тогтоож өгөх бөгөөд уран бүтээлч болох сонирхол байгаа л бол тууштай байх нь чухал юм. Иймээс Өмнөд Солонгост дуучин болохын тулд зайлшгүй өөрийн амьдралын тодорхой нэг хугацааг золиослох шаардлага гарах аж. Ихэнх тохиолдолд бэлтгэгдэж буй хүмүүсийн 50-иас дээш хувь нь бүхнийг орхидог бол үлдсэн хэсэг нь цааш үргэлжлүүлж түүнээс шигшигдэж үлдсэн нь алдартан болох замнал руу ордог тогтолцоо Кпоп ертөнцөд бий.

Харин энд дурдагдах  уран бүтээлчид бол мөрөөдөлдөө хүрэхийн тулд 10 гаруй жилийн амьдралаа бэлтгэлийн өрөөнд өнгөрүүлсэн алдартнууд юм.

1. TWICE Jihyo

Twice хамтлагийн ахлагч Jihyo JYP энтэртайментэд 10 гаран жил бэлтгэгдсэн бөгөөд тэрээр 19 настайдаа анх дуучин болсон аж. Тэрээр WG, 2pm, Miss A,  2am гэх мэт JYP-ийн алдартай хамтлагийн гишүүдтэй хамт дадлагажигч байжээ.

Jihyo 1997 онд төрсөн ба дадлагажигч байх үедээ Miss A хамтлагийн “Only You” дуунд хамтарч байсан байна.


2. SPICA Jiwon

Живон SPICA хамтлагт орохоосоо өмнө 10 жил дадлагажигч байсан аж. Тэрээр “Five Girls” хамтлагт орсон боловч удалгүй таржээ. Энэхүү хамтлагт хүн бүрийн сайн мэдэх дуучид болох Хюсон, Юбин, Жина, Юий нар байсан юм.

Үүний дараа Живон T ara хамтлагийн гишүүн болохоор төлөвлөгдсөн байсан ч тодорхой шалтгааны улмаас хасагджээ. Харин удалгүй B2M энтэртайментэд нэгдэж SPICA хамтлагт орсон байна.


3. BIGBANG G-Dragon

Bigbang хамтлагийн ахлагч G Dragon SM энтэртайментэд 5 жил дадлагажигч хийсэн ба удалгүй YG-д орж 6 жил бэлтгэгджээ. Ийнхүү 11 жилийн дараа Bigbang хамтлагийн нэг хэсэг болсон аж.

Gdragon: Намайг дадлагажигч байхад Ян ХёнСог захирал үргэлж “гэртээ харь” хэмээн загнадаг байсан. Гэхдээ гэртээ хариагүй өөртөө маш их баярлаж явдаг.


4. Melody Day Yeo Eun

Ёо ин дунд сургуульд байхаасаа алдартай дуучин болохыг хүсдэг байсан бөгөөд 10 гаруй жил дадлагажигч хийснээр дуучин болсон аж.


5. G-Soul

G-Soul бол JYP энтэртайментэд хамгийн удаан бэлтгэгдсэн уран бүтээлч бөгөөд 15 жилийн турш дадлагажигч байжээ. Харин 2015 онд тэрээр  анхны бүрэн хэмжээний цомгоо гаргасан юм.


6. PRISTIN Siyeon

Siyeon 2000 онд төрсөн ба дуучин болохын тулд 9 гаруй жил бэлтгэгджээ. Ийнхүү 2016 Pledis агентлагийн Pristin хамтлагт орсон аж.

Шиён KBS-ийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийнх нь амьдралын ихэнх жилүүд бэлтгэлийн өрөөнд өнгөрсөн тухай ярьсан бөгөөд дуучин болох хүсэл маш их байсан тул огт шантраагүй гэжээ.

Source: 1BOON KaKao

https://1boon.kakao.com/

YOLO.mn


Дуучин болохын тулд 10 гаруй жил бэлтгэгдсэн УРАН БҮТЭЭЛЧИД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.