Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Britain's Prince Harry and his fiancee Meghan Markle arrive at an event in Nottingham

Ханхүү Харрийн сүй тавьж буй тухай мэдээтэй зэрэгцэн түүний сүйт бүсгүй Меган Марклын тухай сайн, муу олон мэдээ цацагдаж эхэлсэн. Олон ангит Suits кинонд тоглосон дүрээрээ, хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцдог энэрэнгүй зангаасаа эхлээд яс үндэс, гарал угсаа гэхчилэн бүхий л зүйлсээрээ Английн Хатан хааны гэр бүлд цоо шинэ дүр төрхийг нэмж буй түүний тухай сонирхолтой баримтуудаас түүвэрлэн хүргэе.

Амьдралын хэв маягийнхаа тухай бичдэг сайттай

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

The Tig хэмээх сайтдаа Меган Маркл өөрийн амьдралын хэв маягаа, уулзаж танилцсан хүмүүс, хийсэн хүмүүнлэгийн үйлсээс эхлэн эрүүл хооллолт, гоо сайхан, хувцаслалтын гэхчилэн маш олон талын зүйлсий бичдэг байлаа. Байлаа гэсний учир нь түүний уг сайт ханхүү Харритай сүй тавьснаас нь хойш хаагдсан юм. Тэрээр 3 жил хөтлөсөн хувийн сайтаа хааж буйгаа мэдэгдсэн бяцхан зурвасыг To All my Tig friends гэсэн гарчигтайгаар сүүлчийн захидал болгон бичиж үлдээжээ. Хатан хааны гэр бүлийн гишүүн болж буй хүнд хувийн амьдралаа бусадтай илэн далангүй хуваалцахгүй байх зайлшгүй хэрэг бий биз.

Амьтдад хайртай

15400

Меган Маркл амьтдад маш хайртай гэдгийг түүний өргөж авсан Богарт, Гай хэмээх хоёр нохой батлах биз. Тэрээр Богарт, Гай хоёрыг өөрийн Хайртууд хэмээн өхөөрдөн, тэднийхээ зургийг инстаграм хуудсандаа олон оруулдаг байна.

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Меганыг олонд таниулсан Suits цуврал

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

2011 онд анх үзэгчдийн хүртээл болсон Suits цувралд тэрээр энэ оны 11 сар хүртэл тогложээ. Энэ л цуврал түүнийг америк төдийгүй дэлхийн үзэгчдийн танил болгосон гэдэг. Suits цувралын 7 дугаар улирлын сүүлчийн анги АНУ-д 2017 оны есдүгээр сард цацагдсан.

Хамгийн анхны дүр

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Америкчүүдын дуртай цувралын нэг болох General Hospital кинонд 2002 онд Jill хэмээх бүсгүйн дүрд тоглосон нь Меганы анхны телевизийн цувралын дүр байсан гэдэг. Меган Маркл телевизийн цуврал болон реалити шоунд нийт 30 гаруй дүр бүтээсэн бөгөөд түүний жүжигчний карьерын оргил үе нь 2006-2007 он байжээ.

Хоолны хорхойтон

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Яг л Suits цувралд бүтээсэн Rachel Zane шигээ Меган хоолны хорхойтон гэдэг. 2012 онд Today сонинд өөрийн эрүүл хооллолтын жороо хуваалцаж байхдаа “Миний хамгийн дуртай хоол бол хундага улаан дарс, ямар ч жоргүй элдэв амтат хоолоор дүүрэн ширээ” хэмээн онцлон дурьдаж байжээ.

Чөлөө заваараа уран бичлэгээр хүмүүсийг уяраадаг

15399

Хуримын болон бусад тэмдэглэлт өдрүүдийн урилгын уран бичлэг хийдэг гэдгээ Меган нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан байдаг. Ямар нэг сонгон шалгаруулалт, цувралд тоглохоос бусад үедээ, чөлөөт цагаараа би уран бичлэг хийж суудаг гэж хэлсэн тэрээр үнэхээр гайхалтай уран гартай нэгэн ажээ.

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Яг л Харри шиг …

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Дэлхийн зөн- Канадын 2016 оны Дэлхийн элч болж байсан Меган Рванда руу Цэвэр усны аяны хүрээнд аялж байв. Ганц үүгээр зогсохгүй НҮБ-ийн HeForShe аяны удирдагчдын нэг болж Афганистан улсад очиж байсан тэрээр яг л Ханхүү Харри шиг хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог гэдгээрээ ч алдартай. Хүмүүнлэгийн үйлс түүний сэтгэлийг тэжээн тэтгэдэг гэж үздэгээ Меган өөрийн The Tig сайтынхаа найзуудтай хуваалцсан нь бий.

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

“Цэцэгхэн” хэмээх хочтой

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Меганы ээж Дориа Рагланд охиноо багаас нь Миний цэцэгхэн хэмээн өхөөрдөн дууддаг байснаа Vanity Fair сэтгүүлийн нүүрэнд гарахад нь сэтгүүлчдэд дэлгэж байжээ. Кавказ аав, Африк-Америк ээжтэй Меганыг цагаан арьст гэх үү, хар арьст гэх үү хэмээн маргадаг хүмүүс сургуулийнх нь багш нараас эхлээд дэндүү олон бий.

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Анхны бөгөөд амжилтгүй гэрлэлт

15398

Меган Маркл 2011 онд кино продюссер Тревор Энгелсонтой гэрлэж байсан ч 2013 онд салж байсан аж. Английн Хатан хааны гэр бүлд өмнө нь гэрлэж байсан, өнгөт арьс, телевизийн цувралын од эмэгтэй орж ирэх юм гэж хэний ч санаанд багтаагүй биз.

Сассексийн гүнгийн хатан цолыг авна

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Меган Маркл Ханхүү Харритай гэрлэснээр нөхрийнхөө Сассексийн гүн гэсэн цолны ижил Сассексийн гүнгийн авхай цолыг авах юм. Мөн Гүнж Миддлетон шигээр Гүнж Меган хэмээн цоллуулж, түүний бүхий л баримт бичигт Гүнж гэсэн тодотгол албан ёсоор бичигдэх болно.

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд

Эх сурвалж: Eagle.mn

http://eagle.mn/r/37672


Ирээдүйн гүнж Меган Марклын тухай сонирхолтой баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.