Бүх нууц энд байна! Зурхайн ордуудын “нууц”-ын нууц зүйлс

>Зурхайн ордуудын нэг нь нөгөөтэй нийлж тохирч байхад зарим нэг нь хоорондоо тохирохгүй гэж зурхайчид үзэж байна. Хэн нь хэнтэйгээ ямар харилцаа үүсгэх вэ?

Харилцаагаа өө сэвгүй цааш үргэлжлүүлэхийг хүсвэл ямар ордод төрснийг нь сонирхоход илүүдэхгүй. Та бүхэндээ ордуудын “нууц”-ын нууцыг дэлгэж байна …

15861

  1. Хонь

Хонины бүсгүйчүүд – дурламтгай. Хэрвээ дурласан бол жинхэнээсээ маш хүчтэй дурлана. Эдгээр эмэгтэйчүүд харилцааг бүхнээс дээгүүр тавина, үнэт цаг, амьдралаа зориулахад бэлэн. Энэ ордны бүсгүйчүүд бусдыг бодвол эр хүний хайр халамжгүйгээр удаан явж чаддаг.

Тэд эрх чөлөө, бие даасан байдлыг бүрэн утгаар нь мэдэрч чаддаг учраас удаан хугацаанд ганцаар явах чадалтай. Тэд төгс зүйлийг эрхэмлэнэ. Таарсантайгаа уулзаж байхаар ганцаараа явсан нь дээр. Энэ эмэгтэй -үнэнч, тачаангуй, шударга.

 

  1. Үхэр

Тайван, зөөлөн, сэтгэл хөдлөлгүй гэж хэлж болно. Аливаад нухацтай ханддаг учраас хэрэгтэй хэрэггүй асуудалд орооцолдохгүй. Энэ ордны эмэгтэйчүүд харгүй, хий хоосон хэрүүл уруул үүсгэхгүй. Үхрийн ордны эхнэрийнхээ хажууд өөр эмэгтэйг магтаж байна уу, тэг л дээ.

Үхрийн ордны гэргий – амьдралын үнэнч хань. Хайртай эр хүнийхээ түшиг тулгуур нь болж чадна. Гэр бүлд санхүүгийн хямрал нүүрлэсэн бол эмэгтэй нь хүнд байдлаас гарахын тулд юу ч хамаагүй хийнэ, бурууг нөхөртөө тохохгүй.

 

  1. Ихэр

Энэ ордны эмэгтэйтэй харилцаа тогтооход тийм ч амар биш. Харилцааны эхний хугацаанд чухам ямар хүнтэй уулзаж учраад байгаагаа бүрэн ойлгож чадахгүй. Яг л хамелеон л гэсэн үг, нууцлаг, өнгө төрхөө сольж чадна.

Нэг л уйтгартай харилцаа үүсгэвэл та энэ бүсгүйтэй удаан учирч чадахгүй. Тэд өдөр болгон шинийг эрэлхийлж байдаг хүмүүс.

 

  1. Мэлхий

Мэлхий бүсгүйчүүд – романтик, тав тухыг эрхэмлэсэн. Тэд хайртай залуугаа халуун тэврэлтээр баярлуулахыг хүснэ, өдөржингөө эрхлүүлж амттан хийхэд ч бэлэн. Эр хүн аз жаргалтай байх нь хамгийн чухал. Өөрийгөө ч бас эрхлүүлэхийг шаардана.

Хайртай залуугийнхаа асуудлыг өөрийн мэт хүлээж авна. Түүнийгээ дэмжихийн тулд уулыг ч эргүүлэх чадал гаргах бөгөөд үнэнч хань байдаг ажээ.

 

  1. Арслан

Эцэс төгсгөлгүй хайр, халамж хүсэмжилж байдаг бүсгүй. Түүнийг хянах гэж оролдсоны ч хэрэггүй. Тэд хараа хяналтыг үзэн яддаг, та хичнээн хайр халамж үзүүлсэн ч хамаагүй хянах л юм бол түүнийгээ алдана.

Эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байдаг нь тэдний буруу биш. Хэрвээ залуу өөртөө итгэлтэй биш бол Арслангийн ордны бүсгүйтэй зам нийлэхгүй. Энэ гүнжийг мартахаас өөр аргагүй…

 

  1. Охин

Түүний шийдэмгий занд маш олон хүн атаархдаг, тэд шинийг эхлүүлэхийн тулд аливааг зоригтой хаяж чадна. Эргэн тойрны хүмүүсийн юу хэлж ярих нь ч хамаагүй. Тэд өөрөө өөртөө үнэнч хүмүүс. Чөлөөт цагаа аз жаргалын эрэлд зориулна, олж чадвал хайр дурлалдаа бүгдийг зарцуулах ажээ.

Энэ ордны бүсгүйчүүд шийдвэр гаргахдаа хурдан шаламгай, элдэв дүгнэлт энэ тэр хийхгүй. Тэрээр бүхий л талаараа чадварлаг бөгөөд сонирхолтой.

 

  1. Жинлүүр

Хэдэн ч цагаар хамаагүй дэмий ярьж чадна. Ярих зүйл нь дуусав уу гэж бодох үеэр ч шинэ сэдэв гаргаад л ирнэ. Харилцаа, дэмжлэг – тэдэнд маш сонирхолтой. Сэтгэл сайтай, үнэнч, шударга шулуун бас шийдэмгий бус.

Жинлүүрийн бүсгүйчүүд – яг л дотроосоо гэрэлтээд байна уу гэмээр, өөрийнхөө байгалийн гоо үзэсгэлэнг гаргаж чаддаг. Тэд хүнд үед эрэгтэй хүний ажил үүргийг ч гүйцэтгэж чадна. Чадалтай бүсгүйчүүд.

 

  1. Хилэнц

Энгийн бөгөөд даруухан, гэхдээ түүний зүрх сэтгэлийг амархан эзэмдэж чадахгүй. Тэдний гоо сайхан эрчүүдийг өөрийн эрхгүй татна. Хоосон үгээр түүний хайрыг татна гэж бүү найдаарай. Тэд хүний мөн чанарыг эрхэмлэдэг, энэ зан чанараар ч өөрийгөө бүрэн чимдэг.

Тэднийг сахиусан тэнгэртэй зүйрлэж болно. Тэд хайрлаж дурлаж чадна, үзэн ядаж ч чадна. Таныг анзаарахгүй бол гайхах хэрэггүй. Заримдаа эмзэг, хамгаалалттай мэт харагдах авч цагаа тулбал тэд бүх хүчээ дайчилна.

 

  1. Нум

Өөртөө итгэлтэй бүсгүйчүүд, өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг сайн мэднэ. Хайр дурлалын харилцаанд романтик, анхны болзоо, захидал бүгдийг хадгалж үлдэнэ. Хайр дурлалын нууцыг зөвхөн өөрийн нууц гэж бодож явдаг. Тэд дотроо юу гэж бодож явааг тэр болгон мэдэж чадахгүй.

Нумын ордны бүсгүйд дурласан уу? Та азтай юм. Энэ бүсгүйгээс өөр хэн ч таныг тэгж үнсэхгүй шүү. Тэд шохоорхол, жинхэнэ хайр хоёрын ялгааг дээд зэргээр мэддэг хүмүүс.

 

  1. Матар

Хүссэндээ хүрэхийн тулд юу ч хийж чадна. Хэрвээ таны ажилд хүндрэл гарсан бол зөвлөгөө авахаар матрын ордны бүсгүй рүү гүй – юу хийх ёстойг тэд мэдэж байгаа. Тэд зөвхөн урагшаа алхан зорилгодоо хүрдэг. Ямар нэгэн хүндрэл гарвал давж туулна, тэдний эцсийн зогсоол – зорилго.

Тэд “хонгор минь, чи минь хамгийн сайхан нь” гэсэн үгийг сонсох дуртай. Тэр энэ үгийг сонсоод сэтгэл хангалуун байх болно. Энэ бүсгүйтэй харилцаа тогтоож чадсан бол та азтай залуу байна.

 

  1. Хумх

Дурламтгай, үнэнч бас хувийн эрх чөлөөг эрхэмлэдэг бүсгүйчүүд байна. Ахуйн ажлаар түүнийг хорьж болохгүй, гундаж өнгөө алдах вий. Тэд бол өгөөмөр, дэврүүн сэтгэлтэй.

Энэ эмэгтэй танд бүхий л сэтгэлээ зориулна – танд юу л хэрэгтэй байна бүгдийг өгч чадна. Хайртай эр хүнд юу хэрэгтэй байгааг тэд хараад л мэднэ – халамж, нам гүм амралт, баяр хөөр, таашаал …

 

  1. Загас

Тархинаас яс хүртлээ эмэгтэйлэг. Эр хүний сэтгэлийг үнэлж чаддаг. Машины хаалга нээж өгөх, урдуураа оруулах, магтахад маш дуртай. Тэд чинь эмэгтэй хүмүүс шүү дээ. Тэд хүндэтгэлийг ойлгодог, үнэлдэг.

Тэд бусадтай харилцахдаа ч хүндэтгэлтэй хандана. Хүний зан чанар нь сайн гэргий болгоно, хамгийн чухал нь тэднээс урваж болохгүй. Тэд хэзээ ч уучилдаггүй.

Та зурхайн ордуудын нууцыг мэдэж авлаа. Таных тохирч байна уу? Та өөрийнхөө бодлыг сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Бас найз нөхдөдөө сошиал сувгаар нийтлэлийг түгээхээ мартаж болохгүй шүү.


Бүх нууц энд байна! Зурхайн ордуудын “нууц”-ын нууц зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.