Харилцаагаа яаж эрүүлээр өндөрлөх вэ?

03_sqDyxQoХэн нэгнээс салах үргэлж л хэцүү байдаг. Та үүнд бүрэн бэлтгэлтэй байсан ч тэр. Гэвч асуудалд хурцатгах боломж гаргалгүй, зөөлнөөр дуусгах арга зам бий. Хамгийн чухал ганцхан дүрэм бол: “Салъя гэдэг үгийг яаж сонсвол танд арай дээр тусах байсан бэ? Яг тийм аргаар л түүнд салъя гэж хэл”.

1. Шударга бай
Тэр таньд итгэнэ үү, байна уу хамаагүй салж байгаа хүндээ үнэнээ л хэлэх нь хамгийн зөв юм. Та хоёрын зам яагаад салах хэрэгтэй болсныг түүнд тайлбарлаад, өөдөөс тань шидлэх ямар ч ширүүн асуултанд хамгийн үнэнээрээ хариулаарай. Таныг хэн нэгэн ямар ч шалтгаан хэлэлгүй хаячихвал ямар байдалд орохоо төсөөлөөд үз дээ? Та л лав цочролд орж, “Юу нь буруудсан болоод ингэнэ вэ?” гэсэн асуултанд эргэлдэж бачуурах байсан. Тиймээс түүнд яг юу нь буруу байсан учраас салж байгаагаа үнэнээр нь өчих нь зүйтэй.

2. Зөв цагийг сонго
Үдэшлэг юм уу хурал дээр, эсвэл хамт дэлгүүрээр явж байхдаа үүнийг хэлж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Мэдээж хүнээс салахад зөв цаг гэж хэзээ ч байдаггүй боловч нөхцөл байдлын хувьд хамгийн тохиромжтойг нь сонгосон нь дээр. Юу ч болоогүй юм шиг байснаа гэнэтхэн салъя гэж хэлж байгаа маягаар биш, харин энэ үгийг хэлэх гэж зориуд цаг гаргасан мэт сэтгэгдэл төрүлэх нь түүнд арай л дээр юм.

3. Нийтийн газар хэлээрэй
Энэ нь ямар нэг таагүй үр дагавраас сэргийлнэ. Хэрэв та зоогийн газарт сууж байгаад хэлвэл эргэн тойронд хүмүүс байгаа учраас тэр огцом сэтгэлийн хөдлөлөө дарах болно. Та хоёрыг хоёулахнаа байхад үүнийг хэлэх юм бол тэр биеэ барьж чадалгүй хүчтэй маргаан өрнүүлж болох юм. Түүнээс гадна олон хүнтэй газар та арай л тайван, бөгөөд зоригтой байж чадна.

4. Өөрийн биеэр хэл
Гар утас, эсвэл компьютерийн дэлгэцэнд таны салах шийдвэрийг гүйцэлдүүлэх хүндхэн ачааг бүү ноогдуул. Ийм маягаар хэн нэгэнтэй холбоогоо таслахыг хүсэх нь үл хүндэтгэсэн явдал юм. Түүнээс салахын түүс болж байлаа ч, нүд рүү ньхарж байгаад хэлэх зоригтой байгаарай.

5. Заавал салах ёстой эсэхээ дахин бод
Та өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн чагнасны эцэст энэ шийдвэрийг гаргах нь зүйтэй. Яагаад байгаагаа яг таг мэдэхгүй байх үедээ ингэж хэлвэл дараа нь харамсах явдалд хүргэж болзошгүй. Энэ бол цорын ганц зөв зам гэдэгт нэг их итгэлгүй байх юм бол та түүнд дахин нэг боломж байгаа гэсэн горьдлого төрүүлэх болно.

6. Сэтгэл санааны бэлтгэлтэй бай
Ийм зүйл болно гэж огтхон ч төсөөлөөгүй байхад нь “Салъя” гээд хэлж орхивол тийм ч сайхан хариу үйлдэл үзүүлэхгүй гэдгийг та бодох хэрэгтэй. Тэр таныг элдвээр хэлж, эсвэл буруутгахыг ородож магадгүй. Ийм үед та нүүр лүү нь нэг сайн шанаадаад авмаар байсан ч тэвчих нь зөв юм. Та угаасаа л түүнээс салж байгаа нь үнэн юм хойно гүнзгий амьсгаа аваад зүгээр л орхичих. Түүний өөдөөс үг хаях нь танд юуг ч авчрахгүй.


Харилцаагаа яаж эрүүлээр өндөрлөх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.