Хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

160920112328_1_900x600

Таны хүүхэд хоол харахаараа цааш нь түлхээд, эсвэл зугтаж гүйгээд байна уу? Наснаасаа эсвэл эргэн тойрныхоо хүчин зүйлсээс хамаарч хүүхдийн хоолны дуршил буурах нь элбэг байдаг. Энэ үед хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.

-Эхийн хөхөөр хооллож байгаа ой хүртэлх насандаа хүүхдийн хоолны дуршил сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн аппетит буурах нь элбэг. Учир нь ногооны пюре зэрэг нэмэлт хоолны амтанд хүүхэд дасдаггүй. Чихэрлэг нялуун амттай сүүнд илүүтэй дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухаш амттай санагддаггүй байна. Энэ үед нь бяцхан заль хэрэглэж, чихэрлэг зүйлийг нь аажим аажмаар багасгаж өг.

-Хүүхдээ хоол идэх үед нь тоглоом, зураг зэргээр бү саатуул. Хоолондоо биш тоглоомондоо анхаарал нь сарнисан хүүхэдийн ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж, саатсанаар хоол шингэх явц удааширдаг.

-Хүүхэддээ хүч хэрэглэн хоол идүүлж хэрхэвч болохгүй. Энэ нь маш муу үр дагавартай. Айлгаж, албадан байж хоол идсэн хүүхэд маш удаан хугацаагаар хооллох сөрөг рефлекстэй болдог. Хүүхдээ идэхгүй гэж зөрүүдэлвэл энэ удаагийн хоолыг өнгөрөөж, хэсэг хугацааны дараа дахин өгөх хэрэгтэй.

-Хүүхдийн хоолны дуршил гэнэт буурах нь өвчнөөс хамааралтай байж болно. Өвдсөн хүүхдэд хоол идүүлэх гэж шахах хэрэггүй харин шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Өвдөж, хоолны дуршил нь буурсан хүүхэд турах нь элбэг. Гэвч эдгэрэх үед хоолны дуршил буцаад хэвийн болох тул санаа зоволтгүй.

-Идүүлэхийг хүссэн хоолныхоо зургийг үзүүл. Хэрэв та жимс жимсгэнэ их идээсэй гэж хүсч байвал жимсний зурагтай сэтгүүл үзүүл. Хүүхэд тэдгээрийг идэх сонирхолтой болно. -Таны хүүхэд оройн хоолоо идэхгүй зөрүүдлээд байвал энэ нь нэг төрлийн хоолноос залхсных байж болох юм. Тиймээс сонголтоо олшруул.

-Хүүхэд гоё сайхан зүйл харах дуртай байдаг. Тиймээс ширээгээ сайхан зас. Хоолоо үзэмжтэй, амттай харагдуулахаар тавагла.

-Мөн өөрөө хоолоо идэх гээд зүтгээд байвал хүссэнээрээ идэх боломжийг нь олгоорой. Асгасан ч хамаагүй. Амаараа дүүрэн нялж, цамцаа халтартуулсан ч хоолоо амтархан идэж байгаа нь хангалттай.

-Хоолны цаг болсон ч гэлээ хүүхэд чинь өлсөөгүй бол хооллох гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Харин үүний оронд хөдөлгөөн, тоглоом зэргээр хүүхдийнхээ энерги зарцуулалтыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Гэртээ болж буй хэрүүл, сэтгэл гэгэлзүүлсэн маргаан зэрэг нь хүүхдийн хоолны дуршилд нөлөөлдөг. Зарим тохиолдолд ах дүүс хоорондын атаархал ч сөрөг нөлөөтэй байх нь бий.


Хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.