Жүжигчин О.Цэнгэл ”Хүмүүс намайг хүүхэдтэй гэж боддог, үүнээсээ болоод их хараадаг”

МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлж анх олны танил болж байсан бяцхан охин О.Цэнгэл өдгөө хэдийнээ хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн жүжигчин болсон. “Боолын гэрээ” “Гоёлын даашинз” “Амьдралд тавтай морил” зэрэг олон кинонд гол дүрийг бүтээсэн тэрээр нэг хэсэг “Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтлөдөг байсан Тэнгис хэмээх залуутай хайр дурлалын романс үүсгэн хамтдаа амьдарч байгаад хоёр тийш болцгоосон. Тэрээр өдгөө залуу дуучин Мишээлтэй үерхэж байгаа бөгөөд энэ тухайгаа

“Хүмүүс намайг гэрлэж байсан гэж боддог юм байна лээ. Бас хүүхэдтэй гэж боддог. Үүнээсээ болоод их хараадаг, өөрөөсөө унасан үрээ нуулаа, яасан муухай хатуу сэтгэлтэй эмэгтэй вэ, бараг л шулам бэ энэ тэр гээд л. Яг үнэнийг хэлэхэд би ерөөсөө хүүхэд төрүүлж үзээгүй, хүүхэд бол байхгүй, нөхөр байгаагүй. Хүмүүсийн мэдэж байгаа тэр залуутай таван жил үерхэж хамт амьдарсан нь үнэн. Одоогийн найз залуутайгаа анхнаасаа хоорондоо ярилцсан, хоёулаа амьдраад үзье гэж. Яагаад гэвэл хэн хэн нь өмнө нь өөр хүнтэй хамт амьдраад үзчихсэн байсан. Манай найз залуу өмнө нь амьдралтай байсан учраас хоёрдахь, гуравдахь алдаа гэж хэн хэн нь байлгамааргүй байсан учраас зөвшилцөөд хамт амьдраад үзэхээр шийдсэн. Үнэхээр болохгүй бол сайхан эвтэй найртай байгаа дээрээ баяртай гээд явсан нь дээр. Тийм болохоор ярилцсаны үндсэн дээр хамт амьдарч байгаа. Би түүнийг их сайн залуу гэж харж байгаа, магадгүй миний ирээдүйн хань болох болов уу гэж бодож байгаа” хэмээсэн байна.


Жүжигчин О.Цэнгэл ”Хүмүүс намайг хүүхэдтэй гэж боддог, үүнээсээ болоод их хараадаг”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.