Нялх хүүхдийн арьсны онцлог ба хүйг хэрхэн арчлах тухай

g7aUle8qIl8

Яах вэ? Хүйг нь цөглөтөл
нүцгэн хэвтүүлээд байх хэрэг үү?
Хүүхэд тэгвэл даарчихна шүү дээ.
(Балмагдсан эхийн бодол)

Хүйн үлдэгдэл бол хүүхэд эхтэйгээ холбоотой байсныг харуулах сүүлчийн гэрч билээ. Хэдэн хоногийн дараа хүй харлаж (ингэх ч ёстой, сандрах хэрэггүй), 1-4 долоо хоногийн дараа цөглөх ёстой юм. Хүйн үлдэгдлийг хуурай, агаар нэвтрэх боломжтой байлгаснаар халдвараас сэргийлж, шархыг нь түргэн эдгээж чадна.

ЗӨВЛӨГӨӨ:

• Агаар чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд живхний бүслүүрийг хэтэрхий чангалж болохгүй. Pampers живх нялх хүүхдийн ялгадсыг маш сайн шингээдэг учир хүйнд халдвар орно гэж санаагаа зовоох хэрэггүй.

• Живхийг солих үедээ ногоон түрхлэгээр (ариутгасан хөвөн буюу ариутгасан самбай ашиглана) хүйг арчиж, цэвэр байж хурдан хатах нөхцлийг бүрдүүлнэ.

• Хүйг тойроод улайсан буюу шүүс гарсан бол эмчид хандаж, тусламж авах хэрэгтэй.

ХҮҮХДИЙН АРЬС ОНЦГОЙ ЧАНАРТАЙ!

Хэтэрхий нимгэн арьстай болохоор арчихад ч аймаар юм.
(Ойлгомжтой боловч хэрэггүй болгоомжлол)

Хүний бие махбодийг хүрээлэх орчны сөрөг үйлчлэлээс хамгаалдаг эхний хаалт бол арьс билээ. Энэ нь, түүний цорын ганц үүрэг биш. Арьс гадаад орчны янз бүрийн дохиог хүлээж авдаг чухал мэдрэхүй юм… Ер нь, арьсны ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх аргагүй. Иймд, хүүхдийн эрүүл мэнд болон биеийн байдал энэхүү хаалт ямар байдалтай байхаас шалтгаалдагт гайхах хэрэггүй биз ээ.

Нялх хүүхдийн арьс том хүнийхээс юугаараа ялгаатай байдаг юм бэ?

Нялх хүүхдийн арьс ерөнхийдөө том хүнийхтэй адилхан “үелсэн” бүтэцтэй байдаг ч, хэд хэдэн ноцтой ялгаа бий. Эдгээр онцлог нярай хүүхдийн арьсыг нарийн арчлахыг шаарддаг юм. Бодоод үз дээ. Нялх хүүхдийн, эпидермис болон дерма хэмээх арьсны өнгөн давхаргууд том хүнийхээс 1,5-2,0 дахин нимгэн байдаг. Тийм ч болохоор, хялгасан судсаар нь гүйж буй цус хариугүй нимгэн арьсыг нь нэвт гэрэлтэж, хүүхдийн арьсыг цайвар ягаан өнгөтэй харагдуулдаг. Дерма давхарга нь нялх хүүхдийг хэт ягаан туяанаас найдвартай хамгаалж чаддаггүй. Иймд, хүүхдээ наранд удаан байлгаж болохгүй.

Чухамхүү энэ онцлог л хүүхдийн арьсны дарагдсан болон нийлсэн хэсгүүд үрэгдэх, улайх, цэврүүтэхэд хүргэдэг юм. Нярай хүүхдийн хөлсний булчирхайн нягт, томчуудынхаас илүү, нэг ам сантиметр арьсанд байрлах булчирхайн тоо 1000 (!) ширхэгт хүрдэг бол том хүнийх дөнгөж 150 ширхэг байдаг. Хоёр долоо хоног болсон хүүхэд цельсийн 35 градусын дулаан нөхцөлд хөлөрч эхэлдэг нь ч үүгээр тайлбарлагдана.


Нялх хүүхдийн арьсны онцлог ба хүйг хэрхэн арчлах тухай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.