Бидний үсээ будахдаа гаргадаг түгээмэл 10 алдаа

400130840_699

Бүсгүйчүүд бид хэдийгээр үсээ будах талаар мэддэг ч гэлээ дараах түгээмэл алдаануудыг гаргасаар байдаг.

1. Даахирсан эсвэл бохир үсэн дээр будах
Хэт их тослогтсон, бохир үсийг будахаасаа өмнө заавал угааж байгаарай. Эс тэгвэл үс шууд гэмтэх магадлалтай. Мөн будахын өмнө үс бага зэрэг чийгтэй байх ёстой шүү.

2. Будахаасаа өмнө үсэндээ ангижруулагч түрхэх
Үсээ будахын өмнөх хэдэн цагт ангижруулагч бүү түрх. Зөвхөн дан шампуниар угаахад л хангалттай. Эс тэгвээс будаг сайн орохгүй.

3. Хайрцган дээрх моделийн үсний өнгийг харж будгаа сонгох
Ойрын үсчин, болон салон дээр очиж өөртөө ямар өнгө зохих талаар мэргэжлийн зөвлөгөө аваарай. Tаны үсний будаг арьсны тань өнгөтэй ижил тонтой байх ёстой юм.

4. Харшил өгөх бодис найрлаганд нь орсон эсэхийг шалгахаа мартах
Үсээ будахаасаа өмнө хүзүүндээ багахан хэмжээтэйгээр түрхэж үзээд, улайлт, загатналт, биржрүүтэх зэрэг шинж тэмдгийн аль нэг нь гарч байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв ямар нэг сөрөг нөлөө үзүүлж байвал түрхсэн хэсгээ шууд угааж, тэр будгийг хэрэглэхээ болих хэрэгтэй.

5. Эхлээд багахан үсэн дээр туршиж үзэлгүйгээр, шууд бүх үсэндээ түрхэх
Бүгдийг нь түрхэхээсээ өмнө үснийхээ үзүүр хэсэгт бага зэрэг түрхэж, зөв өнгийг сонгосон эсэхээ шалгаарай.

6. Хувцас эсвэл арьсандаа будаг санаандгүй хүргэх
Үсээ будахдаа хүзүүгээ алчуураар бүтээж бай. Мөн нэг удаагийн бээлийг үл тоож болохгүй. Чихнийхээ хойно болон хүзүүндээ тос түрхээд будвал толбо болохгүй. Хэрвээ арьсан дээрээ үсний будагны толбо болгочихвол архи юм уу, спиртийн төрлийн шингэнээр арчвал арилна.

7. Үснийхээ төрөлхийн өнгөнд зохихгүй өнгийг сонгох
Үснийхээ угийг будахдаа нэг тон-оор цайвар будгийг сонгоорой. Тэгвэл таны уг хавийн үс ялгарч харагдахгүй. Гэвч энэ нь үсээ төрөлхийн өнгөнөөсөө эрс өөр өнгөөр будах гэж байгаа тохиолдолд үйлчлэхгүй.

8. Үсээ унахаас сэргийлэхгүй байх
Үсээ будсаныхаа дараа хүйтэн, эсвэл хүйтэвтэр усаар угаа. Тэгвэл үс унахаас сэргийлнэ.

9. Чанаргүй будаг хэрэглэх
Чанаргүй, эсвэл хугацаа нь дууссан будаг хэрэглэснээр таны үс гэмтэж, гандах болно. Мөн ямар нэг нэмэлт тэжээл өгөх найрлага агуулаагүй будаг нь таны үсийг өнгөнд л оруулахаас эрүүл харагдуулахгүй байж мэднэ. Гоолингоо танд найрлагандаа провитамин B 5 агуулсан “Wellaton” будгийг сонгохыг зөвлөж байна.

10. Сормуус, хөмсгөө будахыг оролдох
Үсний будгийг хөмсөг, эсвэл сормуусандаа хэзээ ч бүү хүргэ. Үсний будаг бол химийн гаралтай бүтээгдэхүүн учир хэрэв нүдэнд орвол сохрох аюултай.


Бидний үсээ будахдаа гаргадаг түгээмэл 10 алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.