Сэвх моодонд оржээ

218972-08122017-1512708099-1090530728-sevh

Америкт нүүрэндээ сэвхтэй байх моод дэлгэрчээ. Энэ “салхинд” автсан залуус хамар, хацар дээрээ цэгэн шивээс хийлгэсэн талаараа инстаграм, фэйсбүүк хуудсандаа мэдээлж, зургаа тавьж хэн нь илүү эгдүүтэй, хөөрхөн болсноороо уралдаж байгаа гэнэ.

Мөн сэвхнийх нь өнгө цэнхэр, улбар шар, бор, саарал гээд янз бүр байгаа аж. Мэргэжлийн шивээсчдийн тайлбарласнаар, залуу охид эгдүүтэй, өхөөрдөм харагдахын тулд нүүрэндээ сэвх шивүүлдэг юм байна. Сэвхээ улам утга төгөлдөр болгох хүсэлтэй залуучууд өөрийн одон зурхайн ордын зургийг ч нүүрэндээ шивүүлдэг болсон гэнэ.


Сэвх моодонд оржээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.