Сарын тэмдэг юунаас болж алдагддаг вэ?

Woman Using Calendar On Digital Tablet At Home

Сарын тэмдэг бол эмэгтэй хүний эрүүл мэндийн толь гэгддэг. Бидний биений юм хол зайтай ирэх, эсвэл гэнэт үзэгдэхгүй болох зэргээр хааяа бидний сэтгэлийг багагүй зовоогоод авдаг. Тэгвэл сарын тэмдэг алдагдах үзэгдэл нь юунаас болж үүсдэг талаар мэдээлэл бэлтгэлээ.

Сарын тэмдэг алдагдахыг анагаах ухаанд amenorrhea хэмээн нэрлэдэг. Энэ нь хоёр янзаар илэрнэ.

1. Анхдагч биеийн юмгүйдэл-16 нас хүртэл сарын тэмдэг анхнаасаа огт ирэхгүй байх

2. Хоёрдогч биейн юмгүйдэл-Сарын тэмдэг хэвийн ирж байснаа гэнэт сүүлийн 3 сарб олон түүнээс дээш хугацаанд үзэгдэхгүй байх.

Сарын тэмдэг яагаад алдагддаг вэ?
Нөхөн үржихүйн ямар нэг эрхтэн хэвийн ажиллахгүй байх, эсвэл таны биеийн зарим дааврын хэвийн хэмжээ алдагдах зэрэг шалтгааны улмаас сарын тэмдэг алдагддаг. Мэдээж жирэмсэн болсон бол сарын тэмдэг үзэгдэхгүй болох нь хэвийн үзэгдэл.

Мөн:
• Эрт цэвэрших
• Жин алдах
• Илүүдэл жин ихтэй байх
• Зарим төрлийн эм тарианаас болж (Ж: Жирэмслэлтээс хамгаалах эм)
• Мансууруулах бодист донтох
• Стресс
• Бамбай булчирхайн эмгэг, пролактин дааврын хэт ихсэлт
• Өндгөвчний уйланхайтай байх (Киста)
• Умайн хоргүй хавдар буюу Фиброз зэрэг шалтгаанууд сарын тэмдэг алдагдахад нөлөөлнө.

Дээрх шалтгаануудын чухам алинаас болж сарын тэмдэг тань алдагдаж байгааг лавтай оношлуулсаны дараа эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрвээ биений юм шалтгааныг нь тодорхой мэдэхгүй байгаа бол эмчийн зөвлөгөө аваарай. Онош тавихын тулд таны биеийн цусан дахь хэд хэдэн дааврын түвшинг тодорхойлох хэрэгтэй болно.Эмч сарын тэмдэг алдагдлын шалтгааныг тодруулах зорилгоор таны болон танай гэр бүлийн эрүүл мэндийн байдлын талаар асууж шинжлэж, шаардлагатай гэж үзвэл тусгай шинжилгээ ч хийдэг.

Сарын тэмдэг алдагдсаныг яаж эмчлэх вэ?
Ямар эмчилгээ хийх нь таны сарын тэмдэг алдагдлын шалтгаанаас хамаарна. Стресс болон биеийн илүүдэл жингээс үүдэлтэй бол амьдралын хэв мяагаа өөрчилж, хоолны дэглэм барьснаар эмчлэгдэж болно. Эсвэл жирэмслэлтээс хамгаалах бэлгийн даавар агуулсан эм хэрэглэх шаардлагатай байж болно. Цөөн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх хэрэгтэй болдог.

Хэрэв та өөрийгөө сарын тэмдгийн алдагдалтай хэмээн үзэж байвал эмчид даруй үзүүлээрэй. Ихэвчлэн дааврын ихсэлт, стресс зэрэг энгийн шалтгаантай байдаг ч умайн хавдар, эсвэл киста олонтой болсноос ч сарын тэмдэг алдагдсан байж болох тул зөв оношлуулах хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх, өөрийнхөө бие физиологийн талаар тодорхой мэдээлэлтэй байхын тулд сарын тэмдгийн хуанлиг тогтмол ашиглаж заншаарай. Энэ нь таныг мөчлөгийнхөө хоногийн тоо хэвийн байгаа эсэхийг хянахад тусална.


Сарын тэмдэг юунаас болж алдагддаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.