Орос эхнэрээ олны нүднээс нуудаг төрийн тэргүүн том охин Б.Намууныгаа дагуулж явах болсон. Тиймээс ч хэвлэлийнхэн “Тэргүүн охин” гэж нэрлээд буй. Ингээд түүний тухай 5 пактыг хүргэе.
1.Х.Баттулгын хоёр дахь эхнэр Ц.Энхтуяагаас 1988 оны 7 сарын 20-нд төржээ.
2.Намуун Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ.
3. 2012 онд Хөвсгөл далайн эрэгт нижгэр хурим хийсэн боловч төд удалгүй хоёр тийш болсон билээ. Одоо тэрээр ганц бие.
4. Б.Намуун өнгөрсөн удаагийн АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшсэн бөгөөд цаашид аавынхаа улстөрийн замналыг үргэлжлүүлэх хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгддэг. Одоо тэр “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
5. “Түмэн хишигтэн” төслийн рекламанд монголын томоохон мисс, моделиудтай эн зэрэгцэн тоглож байсан бөгөөд тухайн үедээ гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж байв.
А.Уян
Эх сурвалж:Factnews.mn