Хүнийг чимээгүйхэн барьж иддэг урвуу бодол хэмээх өвчин

024-111456-185894622

Намайг хорьсон шорон
А бүсгүйн ээж ослоор хөлөө гэмтээгээд байсан үед юм. Гэмтэл нь хүнд талдаа байсан болохоор яарч сандран осол гарсан газартай ойрхон нэгэн хувийн эмнэлэг рүү аваачсан бөгөөд хэвтүүлснээс хойш хоёр дахь хоног дээрээ А бүх зүйл нэг л биш байгааг ажиглаж мэдэв. Эмчлэгч эмч нь өвчтөнөө бараг эргэдэггүй, нойлын өрөөг нь цэвэрлэдг хүн гэж байхгүйн дээр адаглаад ариун цэврийн цаас ч аваачаад тавьчихна гэж үгүй.

Хоол нэртэй хэцүүхэн юмнаас нь үс хүртэл гарч иржээ. Ингээд зогсохгүй гаднаас нь харахад илт чадвар муутай сувилагчид нь эмээ буруу өгөх нь энүүхэнд бөгөөд ганц дусал хийхдээ 6-7 хатгаж гарын шуу сэглэнэ.

Нэг өрөөнд цуг хэвтэж байгаа өвчтөнүүд хүртэл эмнэлгийн талаар бөөн гомдол байв. Тэгсэн хирнээ тэд эмнэлгээ солино гэсэн А-д наад бодлоо орхисон нь дээр гэж хэлжээ. Яагаад гэвэл эмч зөвшөөрөхгүй, эмч өвчний түүх бичиж өгөхгүй бол өөр эмнэлэгт очих арга байхгүй шүү дээ гэцгээжээ. Яг үүнийг нь батлах гэсэн мэт эмнэлгээс гарах хүсэлт тавьмагц эмч татгалзсан хариу өгч, дахин 4 хонохоор боллоо. Тэр 4 хоногт бие сэтгэлийн зовлон ханатал эдэлж, эмнэлэг яг л шорон шиш санагдаж байжээ. Тав дахь хоногийн шөнө өвчтөний судас хагарч хавдахад А үнэхээр эмнэлгээс гарахыг зөвшөөрөхгүй бол Эрүүл мэндийн яаманд гомдол гаргая гэж бодлоо. Гэтэл шууд тулгаад шаардсан чинь санасаныг бодвол эмнэлгээс гарах ажил амархан бүтчихсэн байна. Яг үнэндээ бүсгүй болон гэр бүлийнхнийг нь эмнэлэгт хүчээр бариад байсан хүн байгаагүй юм. Тэднийг эмнэлэгт хүчээр бариад байсан зүйл нь эмч биш тэд өөрсдөө байв. Зүгээр шаардлагатай үед шийдэмгий байж чадахгүй хугацаа алдсанаас бүтэн 7 хоног эмнэлгийн адгийн үйлчилгээг тэвчээд суугаад байсан хэрэг.

Энэ бол урвуу бодлын хор уршиг.

Хүн бүр өөрчлөлтийг хүндээр хүлээж авдаг. Тиймээс аль болох өөрчлөлтөөс зайлсхийсэн чиглэлээр бүх зүйлийг шийдэж явдаг. Өөрчлөлт яг хэрэгтэй нөхцөлд ч гэсэн байрандаа байх араг замыг л хайгаад байдагт хамаг учир байгаа юм. А бүсгүйг тэр эмнэлэгт хүчээр шахуу байх үед ч гэсэн өөрчлөлтөнд хаалт болох зүйлүүд их байсан: хагалгаа хийлгэсэн газартаа эмчилгээ хийлгэж байж үр дүнтэй болно, өвчтөний байдал сайнгүй байгаа учраас эмнэлгээс гарахыг зөвшөөрөхгүй, гараад яг очих сайн эмнэлэг мэдэхгүй гэх зэрэг.

Физикийн шинжлэх ухаанд урвуу нь автобус огцом тооромслоход зорчигч нь жолоочийн суудлыг очиж мөргөхөд хүргэдэг бол сэтгэлийн урвуу нь түүнээс хамаагүй илүү хор уршигтай, хүнийг одоо байгаа байдалд нь хашиж илүү сайн зүйлийг сонгож чадахааргүй болгодог.

Ихэнх хүмүүс муу нөхцөл байдалд нухлагдаж гүйцээд сая нэг юм урвуу байдлаа сөрж тэр байдлаас гардаг. Тэгээд өөр нөхцөл байдалд дахин шинэ урвуу бодолд хүлэгддэг. Урвуу бодол энэ хэмжээнд хүрсэн бол өвчин. Хэцүү зовлонт амьдралаар амьдарч байгаа аз жаргалгүй эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь энэ өвчнөөр өвчилсөн байдаг. Хөнгөмсөг найз залуугаасаа болоод сэтгэлийн зовлон эдэлж байгаа боловч түүнээс салах зүрх хүрэхгүй, муу зуршлыг нь засах гэж оролдоод нэмэргүй, үргэлжлүүлэн найзалж сэтгэлээ шархлуулсаар байгаа бол тэр чинь гарцаа байхгүй урвуу бодол.

Бид бүгд урвуу бодолд хүлэгдсэн ч өөрийгөө аврах чадвартай байдаг. “Арай л биш” гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа мөртлөө тэсээд байгаа гэдгээ илрүүлж чадаж байвал урвуу бодлоос гарахаар хичээж буй гэсэн үг. Гагцхүү урвуу бодлоо авч хаях үед ирэх хариу цохилтыг иэвчих ёстой бөгөөд үүнийг даваад гарчих юм бол гадаад ертөнцөд намайг хамаагүй үнэ цэнэтэй сайхан зүйлс хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой.

Хувцасны дэлгүүрийн худалдагчийг гонсойлгочих вий гээд таалагдахгүй хувцас авчихаад өмсөөд байгаа юм биш биз? Таалагдахгүй байгаа залуутай тохиолдлоор уулзаж учирдаг болчихоод татгалзсан хариу хэлж чадалгүй явсаар хэдэн сар болчихсон юм биш биз? Бөөэөөр уулздаг найзуудын чинь дунд үргэлж өөрийг чинь дам байдлаар гоочилдог нэгэн байхад хэрэлдэж муудалцчих вий гэхээс айгаад сэтгэлдээ л өвчлөөд явж байгаа юм биш биз?

Тэгвэл та ч гэсэн хөнгөн хэлбэрийн урвуу бодол туссан байх магадлалтай. Тэр сайхан 20 насны эрч хүч, энергийг зовлонтой утга учиргүй зүйлийг тэвчихэд зарцуулна гэдэг даанч хайран бөгөөд энэ байдал зуршил болчихвол өөрийн хүссэн зүйлээс нэгийг ч хийж чадахгүйд хүрнэ. Амьдрал хэцүү байгаа бол эхлээд өөрчилж засах ёстой зүйл юу байгаа болохыг олж илрүүл. Дассан газрын даавуу зөөлөн байж болох ч тэр газар нь дассан газар учраас даавуу нь зөөлөн биш, угаасаа даавуу нь зөөлөн байсан учраас тийм байгаа юм.

Амьдралд тань чөдөр болдог дассан газруудаас сал.


Хүнийг чимээгүйхэн барьж иддэг урвуу бодол хэмээх өвчин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.