Гурван төрлийн залхуурал

10192a837db2f414153a3948ab3bb2bf-600x450

Бурхан багш залхуурлыг гурван төрөл байдаг хэмээн хэлжээ.

Нэгдүгээр төрлийн залхуурал:

Юу ч хийхийг хүсэхгүй, орондоо хэвтээд л баймаар байх.

Хоёрдугаар төрлийн залхуурал:

Өөрийнхөө талаар буруу ойлголт тээх. Энэ нь би юу ч хийж чаддаггүй, тэнэг хүн гэх мэт бодлоор илэрдэг. “Бусад хүн үүнийг хийж чаддаг ч гэлээ миний хувьд хүч хүрэхгүй” гэж итгэх. Цаашлаад “Бусад хүн ухаантай, эелдэг, өгөөмөр байхад би тийм байж чаддаггүй” гэх. Эсвэл “Би бол ууртай хүн. Ямар нэг шинэ өөрчлөлтийг өөртөө хийе гэвэл чадал хүрэхгүй.” хэмээн бодох.

Гуравдугаар төрлийн залхуурал:

Цаг үрсэн, хэрэггүй зүйлс байнга хийх. Энэ нь өөрөө өөрөөсөө зугтаж буй хэрэг болдог. Хүн гаднах зүйлсэд цаг хугацаа зарцуулдаг ч гэлээ өөртөө зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх зав гаргадаг байх хэрэгтэй. Нэгэнтээ хүн өөрөөсөө зугтаж чадахгүй.

Олон хүн дуу чимээгүй, нам гүм газарт удаан байж чаддаггүй. Ихэнх хүн үймээн шуугиан, чанга дуутай байдал дасчихсан байдаг. Эгээ л тэд амар амгалан байдлаас айдаг гэлтэй. Ямар нэг шинэ зүйл болохгүй л бол өөр дотроосоо тийм зүйл хайгаад эхэлнэ. Ямар нэг үзэл бодол, шүүмжлэл, өчигдөр болсон зүйлс, эсвэл бага насныхаа талаар бодоод эхэлнэ. Тэгээд фантастик зүйлсийн талаар ургуулан бодож, мөрөөдөн, ихэвчлэн гуниглаж, эсвэл айдаг.

Австралийн нэг лам өглөө бүр гурван цагаас боссоор байгаад их ядардаг болжээ. Тэр үүрээр босч олон ажилд өөрийгөө бэлддэг байв. Бусдын тусын тулд энэ бүгдийг хийж байна гэж боддог байсан учраас өөрийгөө их шахдаг байлаа. Бусдаар хүндлүүлсэн сайхан хүн ч болсон. Харин ирээдүйд хэн байхыг хүссэн тэр хүнтэйгээ өөрийгөө адилтгаж байсан болохоор энэ цаг үедээ сэтгэл оюун, бие махбодио туйлдтал ядраасан байв.

Хүн амьдралд хэрэгтэй, сайн сайхан зүйлсийг хийх нь зөв. Үүний хажуугаар бид цагаа зөв зохицуулдаг байх хэрэгтэй.


Гурван төрлийн залхуурал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.