ДУУЧИН РИАННАГИЙН МАШИНЫ ҮНЭТЭЙ ОЙМС

Оймс гэдэг жирийн л нэг өмсдөг, тоолгүй орхичих хувцас биш. Ялангуяа од хүний өмсдөг оймс өөрийг нь илүү тодосгосон байх ёстой. Дуучин Рианна саяхан тансаг даашинз, цанын хүрмээ тодосгож, “Gucci”-гийн голланд загварын оймоор гангарчээ. Энэ оймсыг энгийн дэлгүүрээс олно гэдэг хэцүү.

Учир нь “Gucci Resort 2018” шоунд үзүүлсэн, шигтгээ бүхий энэ оймс 1340 долларын үнэтэй. Монголд бол муухан машин авчих хэмжээний мөнгө.

Харин ийм үнэтэй оймсыг угаалгын машинд шууд хийж угааж болох болов уу? Эсвэл заавал хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэх юм болов уу? Юутай ч машины үнэтэй оймс өмссөн Рианнаг хувцсандаа гамтай байхыг л захихаас даа.

rihanna1 Дуучин Рианнагийн машины үнэтэй оймс

oims Дуучин Рианнагийн машины үнэтэй оймс


ДУУЧИН РИАННАГИЙН МАШИНЫ ҮНЭТЭЙ ОЙМС
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.