Хамгийн амттай, амархан хөнгөн зууш бол хайлсан бяслагтай сендвич юм. Та сендвичийг жижиглэж хэрчээд, шүдний чигчлүүр зоон босоо хүлээн авалт эсхүл жижиг үдэшлэгт зочдоо дайлж болно. Эсвэл зарим нэг “залхуу” өдрүүдэд оройн хоол болгон зооглож ч болох юм.
-Цагаан талх
-2 хуудас бяслаг /Сендвичний бяслаг/
-Цөцгийн тос
-Чанамал хиам /Эсвэл гахайн мах/
-Улаан лооль
Хийх арга
-2 зүсэм талхан дээрээ цөцгийн тосоо түрхэнэ. Тэгээд хайруулын тавган дээр цөцгийн тостой талаар нь тавиад дээр нь бяслаг, хиам, нимгэн хэрчсэн улаан лоолио тавина. Дээр нь дахиад нэг хуудас бяслагаа тавиад үлдсэн зүсэм талхаа цөцгийн тостой талыг нь дээш нь харуулж тавина.
-2-3 минут шаргалттал нь шарна. Дараа нь нөгөө талыг нь мөн адил шарна.
-Дундуур нь хутгаар хувааж олгоно. Ингэхдээ үрж зүсэж болохгүй. Нэгхэн даралтаар зүсээрэй.