Будагтай үсийг хэрхэн арчлах вэ?

12963922_1058788504179295_4599973803624470575_n

Үсээ буддаг бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу. “Хамгийн гоёмсог арьс” болсон үсээ хэрхэн арчлах талаар зөвлөгөөг уншиж амьдралдаа хэрэгжүүлээрэй.

1. Үсээ будсанаасаа хойшхи хоёр хоногт угаахаас зайлсхий. Зүгээр цэвэр усаар зайлахад ч будаг тодорхой хэмжээгээр гарч болох тул будганд үсэнд тань шингэх “боломж”-ийг олгоорой.

2. Будагтай үс халуунд маш мэдрэмтгий байдаг тул индүүдэх, сэнсдэх нь маш муу нөлөөтэй. Тиймээс байнга өөрөөр нь хатааж, буржийлгах хэрэг гарвал бигуди хэрэглэхийг зөвлөж байна. Мөн шулуутгах хамгийн бага температур дээр нь тавьж байгаарай.

3. Усан санд орохоор бол сайн чанарын резинен малгай өмсч байгаарай. Хлорин будагтай үсэнд ногоон туяа оруулчих гээд байдаг талтай.

4. Будагтай үс хуурайших нь амархан байдаг учир дан шампунь, ангижруулагч хоёроор эрүүл, гялалзсан хэвээр нь байлгаж чадахгүй. Тиймээс долоо хоногт нэг удаа гүн чийгшүүлэгчтэй тэжээлийн тос түрхэх нь зүйтэй.

5. Үснийхээ салаалсан үзүүрийг сард нэг удаа түүлгэж байх хэрэгтэй. Энэ нь таны үс эрүүл байхад тус болно.

6. Зөвхөн будагтай үсэнд зориулсан шампунийг хэрэглэ. Энгийн шампунь нь будаг амархан гарахад хүргэдэг. Будах хугацааг нь аль болох уртасгахын тулд зориулалтын шампунийг л сонгоорой. (Гоолингоо танд Pantene Pro V- “Живой цвет” коллекцийг санал болгож байна)

7. Үснийхээ будгийг сэргээхдээ зарим бүсгүйчүүд анх будсан шигээ бүх үсээ хамруулах гээд байдаг. Энэ нь буруу юм. Тиймээс дараагийн удаад зөвхөн угаа л буд.

8. Үсээ халуун биш, бүлээвтэр усаар угааж занш. Түрүүн хэлсэнчлэн будагтай үс ямар ч төрлийн халуунд мэдрэмтгий байдаг. Энэ нь үсээ нарны хурц туяанд ч бас удаан байлгах хэрэггүй гэсэн үг юм. Тиймээс алчуур, эсвэл малгайтай явж байгаарай.

9. Үсний будгийг хамгийн амархан гаргадаг зүйлийн нэг нь ус учраас та үсээ угааж дуусмагцаа шүршүүрийн усыг үснээсээ холдуулаарай.

10. Бүдүүн шүдтэй сам хэрэглэвэл таны үс гэмтэхгүй.


Будагтай үсийг хэрхэн арчлах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.