“Тархиа унтраах” аргууд

11061250_402642403247756_3790424425733358823_n

(Нойр хулжих явдлаас хэрхэн ангижрах вэ?)

Олон хүний тархи орон дотроо орсон хойно ч ажилласаар байдаг. Элдэв янзын юм толгойд нь бодогдон, эргэж хөрвөөсөөр байгаад арай гэж унтах аяс ороод ирэхэд үүр цайчихсан байх явдал ч бий. Ийм маягтайгаар удаан явах нь ядаргаа, нойрны дутагдал, илүүдэл жин зэрэг олон сөрөг үр дагаварыг авчирдаг тул бид танд шөнийн цагт тархиа хэрхэн унтрааж, зохих нойроо авч сурах талаар зөвлөгөө хүргэж байна.

Бид яагаад унтаж чаддагүй вэ?
-бүх өр шир, өөр тулгараад байгаа асуудал, ажил дээр гарсан явдал зэргээ шөнө унтахдаа боддог учраас
-унтахынхаа өмнөхөн гэнэт л хэн нэгний хэлсэн онцгүй үг, муухай дурсамжа санаад эхэлдэг учраас
-“дахиад л эргэж хөрвөөсөөр байгаад үүр цайлгах вий” гэсэн бодолтойгоор орондоо ордог учраас -хүнд өрдийн дараагаар бөөн стресстэй орондоо ордог учраас

Нойрны эм уух хэрэгтэй юу?
Та хүсвэл эмчийн зааврын дагуу нойрны эм хэрэглэж болно л доо. Гэхдээ эхэлж байгалийнхаа жамаар унтахыг оролдож ч үзэлгүйгээр эм ууж хэвтэх нь дараа нь таныг насан туршдаа нойрны эмнээс хамааралтай болгох үндэсийг тавьж байгаа юм. Тиймээс та эцэстээ тултлаа аргаа барсан үед л ийм төрлийн эмийг уух хэрэгтэй юм. Харин түүнээс наана хэрэглэх, таныг тархиа унтраахад туслах хэдэн аргыг санал болгож байна.

1. Зүгээр л унтчих
Заримдаа “унтаж чадахгүй байх вий” гэсэн айдсыг толгойноосоо авч хаяад, зүгээр л “унтъя” гэж бодоод хэвтэх нь энгийн хирнээ шилдэг арга байдаг. Маргааш нь хийх олон сайхан зүйлсийнхээ талаар бодоод, тэр ажлуудаа эрч хүчтэйгээр эхлүүлэхийн тулд нойроо сайн авсан байх ёстой гэдгээ санаад унтахыг хичээгээрэй. Гэхдээ тэр ажлуудыг өөртөө дарамт болгож бодох хэрэггүй. Харин түүнийг хийснийхээ дараа авах шан харамж, урамшуулал, шагнал зэргээ сэтгэлдээ төсөөлөөд л хэвтэх хэрэгтэй.

2. Ажлаа унтлагын өрөөнөөсөө гадуур байлга
Орондоо дуусгаагүй ажлаа авч орохоос зайлсхий. Орондоо ажлаа дуусгаж байснаас яг одоо унтаад, өглөө эртлэн босоуж дуусгасан нь дээр гэдгийг та өөрийнхөө ухамсарт суулгах хэрэгтэй. Ялангуяа өглөөний 6-8 цагийн хооронд хүний сэтгэн бодох чадвар хамгийн өндөр байдаг ба тэр цагийг хүн маш үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Унтлагын өрөө бол зөвхөн унтах л зориулалттай газар учраас тэнд ажлыг тань санагдуулах, нойрыг тань сэргээх эд зүйлс байх ёсгүй юм. Тиймээс унтлагын өрөөний хаалгыг хаахдаа тэр өдрийнхөө бүх ажлыг адилхан “хааж” байгаарай.

3. Саад болох зүйлсээс холд
Зурагт, хөгжим зэргээ унтраа. Уянгын дуу, маш уйтгартай кино л гардаггүй юм бол эдгээр нь таныг ихэвчлэн сэргээж орхидог. Тиймээс дуртай шоугаа үзэж чадахгүй боллоо ч эрүүл мэндийнхээ төлөө таны тархийг “асаах” зүйлсээс холдоорой. Харин түүний оронд роман, эсвэл үргэлжилсэн үгийн зохиол унш. Гэвч таны гол зорилго номоо хурдан унших биш, харин нойроо хүргэх явдал гэдгийг бүү мартаарай.

4. Ядартлаа секс хий
Энэ нь хэдийгээр арга ядсан мэт арга боловч таны нойрыг хүргэхэд дүн сайтай юм. Хайрттайгаа өнгөрүүлсэн халуунаас халуухан шөнийн дараа та бат бөх гэгч нь нойрсох болно.

6. Кофе ууж болохгүй
Хэрэв та сайн унтахыг хүсч байвал кофеноос татгалз. Ялангуяа орондоо орохоос өмнөх 3 цагийн дотор бол уух талаар бодоод ч хэрэггүй. Өдөржингөө уусан олон аяга кофены горыг та унтахдаа амсах болно.

7. Сахарнаас зайгаа ав
Тархи унтраахыг хүсэгчдийн дагаж мөрдөхийг хүсдэггүй ганц дүрэм бол чихрийнхээ хэрэглээг багасгах. Та хэдий чинээ их хэмжээний сахар биедээ авна, төдий чинээ сэргэг байх болно.

8. Дасгал хий
Энэ нь таны нойрыг хүргэхэд, эрүүл мэндэд ч тустай юм. Дасгал хийснээр таны стресс ядаргааг тайлагдаж амархан унтдаг. Гэвч энэ зөвлөгөө хэсэг хүмүүст л нөлөөтэй бөгөөд дараагийн зөвлөгөө яг үүний эсрэг арга байгаа юм. Дасгал таныг сэргээж, эсвэл нойрсуулахын аль нөлөөг нь үзүүлэхийг хэн ч мэдэхгүй учраас та өөр дээрээ туршаад л үзээрэй.

9. Унтахаасаа өмнө дасгал хийж болохгүй 
Хэсэг хүмүүс дасгал хийгээд илүү их нойр нь хүрдэг. Харин үлдсэн буюу дийлэнх хүмүүс дасгалаас эрч хүч авч, сэргэдэг. Яг л арай гэж унтрах гэж ядсан тархиа буцаагад асаачихаж байгаа юм шиг.

10. Унтахаасаа цагийн өмнө халуун ваннд хэвт 
Халуун уур, ус нь таны биенд бүүвэйн дуу шиг үйлчилж, тайвшруулан бат бөх нойрсуулах болно. Ийн хэвтэж байхдаа “aromatherapy” буюу тайвшруулах, ядаргааг тайлах үйлчилгээтэй үнэр бүхий саван, ванны хөөс хэрэглэвэл бүр сайн.

11. Ямар нэг зүйл тоол
Амьсгалынхаа тоог, эсвэл хайртынхаа амьсгалын тоог тоолж болох юм. Гэвч тоон дээр хэтэрхий их анхаарлаа төвлөрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

12. Хөнгөн хоолло
Хэрэв та унтахынхаа өмнө хүнд чанарын хоол идчих юм бол таны ходоод дахиад хэдэн цагаар илүү ажиллана гэсэн үг юм. Тиймээс аль болох хөнгөн хоолло, эсвэл оройны долоон цагаас өмнө хооллож байгаарай.

13. Өөртөө тухтай нөхцлийг бүрдүүл
Таны унтаж чаддаггүйн шалтгаан нийлэг материалтай унтлагын хувцас, эсвэл эвгүй гудаснаас болдог юм биш биз? Цэвэр даавуун материалтай эдлэл, зөөлөн тухтай маттрасс таны тархийг унтраах түлхүүр ч байж мэдэх юм.

14. Унтлагын өрөөндөө цаг байлгах хэрэггүй
Чаг чаг хийсэн чимээн дунд тухтай нойрсож чадах нь юу л бол. Хэрэв таны өрөөнд цаг байх зайлшгүй шаардлагатай бол ямар нэг чимээ гаргадаггүй цаг сонгоорой. Ингээд л та тархиныхаа гэрлийг унтраачихлаа.


“Тархиа унтраах” аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.