Ганц бие байх гоё!

12924519_1058788477512631_183368242313112543_n

1. Хамгийн том давуу тал бол эрх чөлөө
Та ганц бие байхдаа юу хүссэнээ хийж болно. Та өөрөөсөө гадна өөр хэн нэгэнд санаа тавих шаардлагагүй. Хоол хийж идсэн ч тэр, дуртай цамц, шоортоо өмссөн ч тэр “Түүнд ямар санагдаж байгаа бол?” гэсэн бодол танд тээр болохгүй. Өөрт тань л таалагдаж байвал болох нь тэр. Нэг бодлын бие махбодын ч, сэтгэл санааны ч хувьд эрх чөлөөтэй байдаг хүмүүс бол “single”-чүүд. Хаашаа явж, хэнтэй уулзаж, юу хийж яваагаа заавал хэн нэгэнд илтгэх албагүй болно. Бүрэн бие даасан эмэгтэйчүүд ч найз залуутай болохоороо түүнээсээ бага болов хамааралтай болж эхэлдэг. Өөрөө ч мэдэлгүйгээр шүү. Харин ганц бие бүсгүйчүүд өөрийнхөө эрх ашиг, сонирхолд л тулгуурлан бүхнийг сонгох боломжтой байдаг.

Ганцаараа хийж болох хөгжилтэй зүйлс:
1. Хоббигоороо ямар нэг клубт элсэх. Кино үзэх дуртай юу? Тэгвэл кино фанатуудтай нэгдэж үз. Шүлэг зохиох сонирхолтой бол утга зохиолын бүлгэмд элс. Та шинэ хүмүүстэй танилцаж тэднээс урьд нь мэддэггүй байсан олон зүйлийг мэдэж авах болно. Мөн цаг заваа өөрийнхөө үнэхээр дуртай зүйлд зарцуулж байгаагаа мэдрэх сайхан шүү дээ.
2. Шинэ зүйл сур. Испани хэлтэй болохыг үргэлж л хүсдэг байсан бол энэ хүслээ биелүүлэх боломж яг одоо танд байна. Учир нь та найз залуутай болчихвол сургалтанд төдийлөн цаг зав гаргаж чадахгүй болох болно.

2. Өөрөө өөртөө цаг зав гаргаж чадна
Ганц бие байх бол өөртөө бүрэн дүүрэн “хүртээлтэй” амьдрах боломж юм. Үдшийг ганцаархнаа өнгөрөөж, хундага дарс шимэнгээ дуртай номоо унших, эсвэл хөөстэй ваннан дотор анхилам үнэртэй лаа тойруулж тавьчихаад юм бодонгоо удаан хэвтэх зэрэг нэг төрлийн “бясалгах” зай хостой хүмүүст хомс байдаг. Учир нь цагийн хуваарийн завсар болгоныг хостойгоо өнгөрүүлэх мөчүүд эзэлчихдэг тул та ганц бие байгаа дээрээ өөртэйгөө сайн ярилцаж байгаарай.

3. Найзууддаа гаргах зав ихтэй болно
Найз залуугаа/ нөхрөө нэгт тавиад эхлэхээр бүсгүйчүүдийн нөхөрлөлийн дунд өчүүхээ ч атугай ан цав үүсч, хөндийрч эхэлдэг нь маргашгүй үнэн. Найзуудтайгаа байх цагаас хумслан найз залуутайгаа байх хэрэгтэй болдог учраас тэр. Эхэндээ бид иймэрхүү өөрчлөлтийг юман чинээ боддоггүй ч, хэсэг хугацаа өнгөрсний дараа найзуудаараа хийж болох байсан олон зүйлээс татгалзснаа анзаарах болно. Тиймээс ганц бие байна гэдэг бол нөхөрлөлдөө анхаарлаа хандуулах боломж юм!

4. Карьераа өсгөхдөө анхаарч, эсвэл өөр залуустай чөлөөтэй сээтэгнэж болно
Амьдралд бид маш олон зүйлийг зэрэг зохицуулж, бүгдэд нь ижил тэнцүү анхаарал хандуулах шаардлагатай болдог. Тэднээс нэг нь байхгүй үед, та өөрийнхөө эрч хүчийг бусдад нь арай илүү хуваарлиж чадна. Тиймээс хайр дурлалгүй амьдралд та карьер, хөгжил дэвшилдээ санаа тавьж, тушаал дэвших, эсвэл шинэ бизнес эхлүүлэх, ном бичиж хэвлүүлэх зэрэг цаг зав их шаардсан ажлуудыг амжуулж болно. Мөн үдэшлэг дээр тааралдсан сайхан залуутай дураараа сээтэгнэх эрх танд нээлттэй байгаа. Хэзээ ч, хаана ч таалагдсан эртэйгээ ямар ч гэм буруутай байдлыг мэдрэхгүйгээр танилцаад авах боломж зөвхөн ганц бие бүсгүйчүүдэд бий.

Иймээс л бид ганц бие байхыг ГОЁ! гэж хэлээд байгаа юм даа. Эрх чөлөөтэй шувуухай танд амжилт хүсье!


Ганц бие байх гоё!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.