Экс хархүүгээ мартаж чадсаны 20 шинж

03_sqDyxQoТаны бодлоор хайрыг мартаж болдог болов уу? Сэтгэл зүрхэнд үлдээсэн гүн дурсамжийг нь бодохоор хэзээ ч түүний талаар мартахгүй мэт санагддаг ч үнэндээ цаг хугацаанд анагааж чадахгүй шарх маш цөөхөн байдаг. Нэг л өглөө сэрэхэд та түүний дуудлагыг хүлээхээ больж, өөр эрийн талаар догдлон бодож эхэлснээ анзаарах болно. Салалтын дараа танд дараах 20 шинж тэмдгээс байвал экс найз залуу/нөхрөө мартаж чадсаны дохио юм.

1.Түүний зурхайг уншилгүй сар гаруй хугацаа өнгөрсөн бол.
2. Өөр залуустай уулзах бүртээ экстэйгээ харьцуулахаа больсон бол.
3. Түүний ээжийн төрсөн өдөр түрүү долоо хоногт байсныг өнөө өглөө л санасан бол.
4. Таны найз компьютерийг тань ухаж байгаад түүний зургийг олмогцоо устгахыг хэлэхэд та огтхон ч эргэлзүйгээр “Delete” товчлуурыг дарж чадаж байвал.
5. Түүнтэй гудамжинд таарах вий дээ гэсэн бодол, горьдлого төрөхөө болиод 3 долоо хоногоос урт хугацаа өнгөрсөн байвал.
6. Үдэшлэг дээр шинэ залуутай танилцаад, түүнийг “Чи найз залуутай юу?” гэж асуухад нь “Байсан л даа, гэхдээ салчихсан” гэхийн оронд “Үгүй” гэж шуудхан хариулж чадаж байвал.
7. Мессеж, дуудлага ирэх болгонд түүнийг байгаасай гэж хүсэхээ больсон бол.
8. Хувцасны шүүгээндээ байгаа цэцэгтэй даашинзыг харах болгондоо “Энэ даашинзыг өмсөөд би түүнтэй тэр өдөр болзож байж билээ” гэж бодохоо больсон бол.
9. Төрсөн өдрөөр тань тэр залгаж, мэнд хүргэхгүй байсан ч та огт тоохгүй байвал.
11. Түүнийг шинэ найз охинтой болсныг дуулаад урам чинь хугарахгүй байвал.
12. Шөнө унтахдаа түүний талаар бодохын оронд маргааш найзуудтайгаа юу хийх тухайгаа бодож байвал.
13. Та түүнийг үзэн ядахаа больж, найзууд тань “Сэтгэл санаа чинь хир байна?” гэж асуухад нь “Болдгоороо болоод л өнгөрсөн зүйл” хэмээн торохгүй хариулж чадаж байвал.
14. “Facebook”-ээс түүний зургийг ямар нэг сэтгэлийн хөдлөл (хоолой зангирах, санаа алдах гэх мэт)-гүйгээр харж чадаж байвал.
15. Согтохоороо түүн лүү залгаж гомдоллох сэтгэл төрөхгүй байвал.
16. Түүний үнэртэй усыг түрхсэн эр хажуугаар чинь зөрөхөд сэтгэл санаа гэгэлзэхгүй байвал.
17. Түүний бэлэглэж байсан зүүлтийг зарах, эсвэл хайлуулаад өөртөө бөгж хийлгэх санаа төрсөн бол.
18. Гэрийнхээ хувцастай гарч яваад түүнтэй тааралдаад, огтхон ч ичиж санаа зоволгүйгээр мэндэлж чадаж байвал.
19. Үргэлж гунигтай хайрын дуу сонсохоо болиод оронд нь Бейонсын “Single Ladies”-ыг тавиад хөгжилтэйгөөр дагаж дуулж чадаж байвал.
20. Ээжтэйгээ түүний талаар яриад хамтдаа инээлдэж байвал.

Эдгээр шинж тмэдгүүд танд байвал баяр хүргэе! Та хуучин найз залуугийнхаа тухай бодлоос бүрэн ангижирч чаджээ.


Экс хархүүгээ мартаж чадсаны 20 шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.