Эротик зүүднүүд юуг илэрхийлдэг вэ?

ELSA_3144555b

Та хэн нэгэнтэй секс хийж байна гэж зүүдэлж байсан уу? Бүр огт таньж мэдэхгүй эртэй, эсвэл хумсын төдий ч шохоорхож байгаагүй ажлынхаа залуутай, заримдаа бүр ижил хүйстэнтэйгээ дотно харьцаанд орж байна гэж зүүдлэх үе бидэнд байдаг. Тэгвэл ийм төрлийн эротик зүүднүүд юуг илэрхийлдэг юм бол?

1. “Нууцлагдмал эр”
Түүнийг та огт танихгүй. Зүс царайг нь ч харж байгаагүй. Гэтэл тэр “зүүдний ханхүүгээс” бодит амьдрал дээр нөхрөөсөө, найз залуугаасаа хэзээ ч амсаж байгаагүй сексийн асар их таашаалыг аваад байдаг. Хэрэв та ийм төрлийн зүүд зүүдэлсэн бол энэ нь шууд таны эротик хүсэл сонихрхолтой холбоотой. Та сексийнхээ амьдралд тийм ч сэтгэл хангалуун бус байгаа бололтой. Мөн хэн нэгэнтэй ойртолгүй удсан үед ч ийм төрлийн зүүд орж ирэх нь олонтаа. Түүнээс биш энэ нь ямар нэг дохио, тэмдэг, муу ёр, сайн зөнгийн аль нь ч биш. Магадгүй таны сексийн амьдрал хэтэрхий автоматжилагдсан байх.

2. “Би ижил хүйстэн юм болов уу?”
Та бэлгийн шулуун чиг хандлагатай хирнээ ижил хүйстэнтэйгээ секс хийж байна гэж зүүдэлвэл энэ нь таныг өөрөө өөртөө улам итгэлтэй, улам хайртай болж буйг илэрхийлж байгаа юм. Та өөрийнхөө эмэгтэйлэг чанарт илүү хандаарлаа хандуулж байгаа бололтой. Энэ нь таны чиг хандлага өөрчлөгдөж буйг илэрхийлэхгүй тул та санаа зовохгүй байж болно.

3. “Экстэйгээ хийсэн зүүдний секс”
Хэрэв та өмнөх найз залуу/нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орж байна хэмээн зүүдэлвэл та хоёрын бие биерүүгээ тэмүүлэх сэтгэл нэг мөр дуусгавар болоогүйн шинж юм. Эсвэл та одоогийн харилцаандаа тийм ч итгэлтэй бус болж эхэлмэгц хуучин мэдрэмжүүдээ санагалзаж буйн илрэл аж. Ганцаардал, эргэлзээ, тээнэгэлзээ, зүг чигээ алдаж яахаа мэдэхээ болиод байгааг тань ч илэрхийлж байж мэднэ. Ийм ч учраас хуримынхаа өмнөхөн хуучин амрагтайгаа унтаж байгаагаар зүүдлэх явдал бишгүй гардаг. Эдгээр мэдрэмжүүд үгүй болмогц тийм төрлийн зүүд аяндаа алга болно.

4. “Би Роберт Паттинсонтой нэг оронд байна гэж зүүдэлсэн!”
Олны танил, эсвэл од хүнтэй дотно харьцаанд орж буйгаар зүүдлэнэ гэдэг нь таны алдартай болох хүсэлтэй холбоотой. Та хүмүүст танигдаж, нэртэй оддын амьдралаар амьдрахаар хүсч байна. Тиймээс яг ямар төрлийн кино, жүжигт тоглосон, эсвэл ямар салбарт амжилттай яваа эртэй хамт байна гэж зүүдэлсэн болохоо эргэн нэг санаарай. Тэндээс ат магадгүй өөрийнхөө жинхэнэ мөрөөдлийг олж болох юм.

5. “Ажлын газрын залуу”
Заримдаа хүмүүс өөрийнхөө таньдаг боловч хэзээ ч сэтгэл татагдаж байгаагүй хүнтэй секс хийж байгаагаар зүүдэлдэг. Тэр үед таны зүүдэлж байгаа хүн таньтай ямар төрлийн холбоотой болохыг бодоод үзээрэй. Хэрэв багштайгаа бэлгийн харьцаанд орж буйгаар зүүдэлвэл таны сурлагын чанар, сургуулийн дундах нэр хүнд дээшилж, та өмнөхөөсөө илүү сайн оюутан болж буйн шинж гэнэ шүү. Харин хамаатан эсвэл ахтайгаа нэг орон дотор байгаа хачин үзэгдлийг толгойдоо харвал гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай байгаагийн дохио юм.

6. Хэн нэгнийг нүцгэлж буйгаар харвал…
Хэн нэг хүний хувцсаа тайлж нүцгэлж байгааг яг дэргэдээс нь, эсвэл цонхны цаанаас харж байна гэж зүүдэлвэл энэ нь таны тэр хүний талаар илүү ихийг мэдэх гэсэн чин хүслийг илэрхийлнэ. Түүнтэй илүү ойр дотно байж, танилцах, ярилцахыг хүсч байгааг зүрх сэтгэл тань илчлээд өгчээ.

7. “Зүүдэнд учирсан хайр”
Харин огт эротик шинж чанаргүй, зүгээр л хэн нэгэн (танихгүй эсвэл таньдаг хүн)-тэй хайр дурлалын романтик харилцаатай байна гэж зүүдэлвэл тэр нь таныг одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгааг илэрхийлнэ. Таны яг одоо хийж байгаа ажил, уулзаж байгаа хүмүүс бүгд танд таатай сэтгэгдэл төрүүлж байна.


Эротик зүүднүүд юуг илэрхийлдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.