15-19 насныхны төрөлт 2 дахин нэмэгджээ

c2f35183c5185792great
“Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-г дэлхийн олон улс, орнуудад явуулсан бөгөөд манай улсад уг судалгааг хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байна гэх дүн гарсан байна.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг доорхи судалгаанаас харж болох юм.

Доор онцлон хүргэж буй “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тоон мэдээлэл нь 2016 оных бөгөөд 2017 оны судалгаатай харьцууулалт хийгдэж байгаа юм байна.

6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай,
10 сурагч тутмын нэг нь хэт илүүдэл жинтэй.
Таван сурагч тутмын  хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг.
Таван сурагч тутмын 1 нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, нэг ба түүнээс олон удаа “АМИА ХОРЛОХЫГ ОРОЛДСОН” гэж хариулжээ.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн 95.9 хувь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар мэддэг. Гэхдээ хэрэглэх нь бага гэжээ.
15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг хоёр дахин өссөн байна.
2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байжээ.
2016 оны байдлаар нийт халдварт өвчний хоёрдугаарт бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ бүртгэгдсэн аж.
БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан байна.

2016 онд шинээр илэрсэн сүрьеэтэй өвчтөний 64.0 хувийг 15 дээш насныхан эзэлж байгаагаас 0-15 насны хүүхдийн өвчлөл нь 13.0 хувийг эзэлж байна.
Осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 19.9 хувийг зам тээврийн осол, 18.5 хувийг амиа хорлолт, 15 хувийг 0-19 насны хүүхэд, 8.1 хувийг бусдад шалтгаан эзэлж байна.
13-15 насны сурагчдын 14.3 хувь, хөвгүүдийн 20.3 хувь, охидын 8.3 хувь ямар нэгэн байдлаар тамхи хэрэглэж байсан гэжээ

15-19 насныхны төрөлт 2 дахин нэмэгджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.