Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна

“Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр Адрина Лима www.dailymail.co.uk сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Уг ярилцлага Шанхай хотноо болсон “Victoria’s secret”-ийн шоуны дараа болжээ. 

-Энэ гайхалтай өдрийн мэнд хүргэе. Завгүй ч гэсэн ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа?

-Сайн байцгаана уу. Шоуг минь үзэж буй бүх хүмүүст баярлалаа. Тэр тусмаа намайг харахаар ирсэн фэнүүддээ баярлалаа. Та нар бол миний баяр баясгалан.

-Би анх удаа “Victoria’s secret” шоуны тайзны ард зогсч байна.  Ямар гайхалтай юм бэ. Хаа сайгүй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд. Яг л тэнгэрт байдаг сахиусан тэнгэрүүд газарт буусан мэт санагдаж байна.  Та бүхэн тайзан дээр эрхэмсэг, бардам харагддаг. Гэтэл тайзны ард огт өөр байдгийг харлаа?

-Тиймээ. “Victoria’s secret” загварын шоу жилд ганцхан удаа зохион байгуулагддаг. Шоуны тасалбар гурван сарын өмнө дууссан гэдгийг сонсоод л айх мэдрэмж төрсөн.  Энэ шоуг ямар олон хүн тэсэн ядан хүлээж, үзэхийг хүсч буйг тасалбарын борлуулалтаас харж болно. Биднийг харахын тулд өндөр үнэтэй тасалбарыг авсан үзэгчдээ бодохоос өөрийн эрхгүй айдас хүрдэг. Би тайзан дээр гарахаас өмнө айж сандарч, заримдаа хүйтэн хөлс минь цутгадаг. Гэхдээ тайзан дээр гарах үед үзэгчдийн алга тагшилт, Адрина гэж орилох хүмүүсийг харахаар би зоригжиж, дүрэлзэж буй гал болон хувирдаг. Бүх охид надтай адил  гэж бодож байна. Тиймээс л  тайзны ард айдастай мэт харагддаг хүн тайзан дээр огт өөр болдог байх.

- Энэ жилийн шоу Шанхай хотноо зохион байгуулагдсан?

-Өнгөрсөн жилийн шоу Парис хотноо зохион байгуулагдсан. Зохион байгуулагчид гурван сарын өмнө энэ жилийн “Victoria’s secret” загварын шоу Шанхай хотод болно гэж мэдэгдсэн. Би их баярласан шүү.

-Шанхай хотын талаар. Өмнө нь энэхүү хотноо ирж байсан уу?

-Нэг удаа ирж байсан. Энэ хот их үзэсгэлэнтэй юм. Хүмүүс нь их найрсаг.

-Алессандра Амбросио та хоёр энэ жилийн шоуны хамгийн үнэтэй дотуур хувцсыг өмссөн. 1004 алмаазаар бүрсэн дотуур хувцас зах зээлийн ханшаар авч үзвэл 2.1 сая ам.доллар хүрч буй?

-Шоуны төгсгөл хэсэгт Алессандра Амбросио бид хоёр 2.1 сая ам.долларын үнэд хүрэхээр улаан, цэнхэр өнгийн дотуур хувцас өмссөн. Бид тайзан дээр гарахаасаа өмнө толинд өөрсдийгөө хараад шоконд орсон. Бид үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Олон ч сайхан дотуур хувцас өмссөн ч энэ дотуур хувцас шиг гайхалтай мэдрэмж өгсөн нь тун ховор. Энэ дотуур хувцсыг бүтээх хүсэл, мөрөөдөл хайрласан бурхандаа баярлалаа. Энэ дотуур хувцсыг өмсөх эрх олгосон зохион байгуулагчид, загвар зохион бүтээгчдээ баярлалаа. Та бүхэнд хайртай шүү. Үнсье.

-Охид үзэсгэлэнтэй харагдаж байгаа ч гэдэс нь өлссөн харагдаж байна?

-Тийм гэж үү. Надад тэгж санагдахгүй байна.

-Та шоу эхлэхээс өмнө одоог хүртэл юу идэв?

-Гурван ширхэг хачиртай талх болон хоёр аяга кофе уусан. Бид шоунд орох бэлтгэлээ сарын өмнөөс хангаж эхэлдэг. Сарын өмнөөс зарим хоолондоо хориг тавьж, аль болох махан болон чихэрлэг зүйлс идэхээс татгалз, шингэн зүйлстэй нөхөрлөдөг. Шоу дуусч, хөшгөө хаасны дараа би хүссэн бүхнээ идэж, өөрийгөө урамшуулдаг. Сайхан харагдах хэцүү шүү, хэцүү. /Инээв/

-Дараа жилийн “Victoria’s secret”шоунд оролцох уу?

-Тиймээ. “Victoria’s secret” шоу миний амьдрал. Далавч миний мөрөөдөл. Би далавчаа гээхийг хүсэхгүй байна. Би одоо байгаа төрхөө өөрчлөх өдрийг хүртлээ энэ шоунд оролцож, тайзнаа алхах болно. Мэдээж хэрэг 10 жилийн дараа өнөөдөр байгаа шигээ харагдаж чадахгүй. Тайзан дээр алхахад нас минь хэтэрхий хөгшдөж, үзэгчид надаас уйдах болно. Тэр өдрийг хүртэл энэ шоуны гол хүн нь баймаар байна.

Хөгширнө гэхээс айж байна уу?

-Үгүй. Би цаг хугацааг зогсоож чадахгүй учир айхгүй байна. Цаг хугацааг зогсоосон ганц ч хүн байхгүй. Хэрвээ цаг хугацааг зогсоож чадвал өнөөдрийн Адрина Лимагаар үлдэж, үлдсэн амьдралаа цаг хугацаанаас айхгүй амьдрахыг хүсч байна. Цаг хугацаа эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ дайсан. Дайснаа ялах ганц арга бол эрч хүч, урам зориг, зорилго.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.