Ухаантай эмэгтэйчүүдийн “цэцэрхэх” өвчин

cGW7qo5xM7o_500x500

Арван хуруу тэгш тэдний амжилтанд хүрч чаддаггүй нууц юу вэ?

Б улсын урдаа барьдаг сургууль төгссөн, англи хэлний тоффелийн оноо ч өндөр, эрдэм мэдлэгтэй өөлөх юмгүй охин байлаа. Гээд зогсохгүй үйл хөдлөл нь ёс журамтай, үг яриа уран цэцэн, юу ч хариуцуулсан сайн хийж чадах хүн гэж хүмүүсийн дунд магтагддаг байв.

Тийм мундаг атал гуч нилээд гарч байгаа одоо хир нь ахлах сургуулийн найзуудынхаа амьдарч байгаагаас дээрдэх юмгүй бахь байдгаараа амьдарч байна. Хүнд хэлэхэд нүүр улайхааргүй хэд хэдэн гайгүй ажилд орж хэсэг ажиллаж байгаад нэг өдөр гэнэт төрийн албан хаагчийн шалгалтанд бэлдэнэ гэж хамаг ажлаа орхисон боловч эцэст нь тэрийгээ хүртэл орхиж хүнтэй сууж хүүхэд гаргасан юм. Ямар нэгэн юмыг үргэлжлүүлэн хийж чадахгүй тэгсхийгээд орхиод байгаа тэрээр хийж байсан ажлаа орхих болгондоо ингэхээс өөр ямар ч аргагүй байсан оновчтой, санал нэг байхаас аргагүй шалтгаануудыг хэлдэг байлаа.

Ёгоор хичээллэж байгаад орхихдоо жирийн хүмүүс бол “цаг зав гарахгүй болохоор …” гэсгээд толгойгоо маажаад өнгөрч байхад Б цаад хүнээ бууж өгтөл нь ёгийг орхиж байгаа шалтгааны талаар бүр эрдмийн зэрэг хамгаалах хэмжээнд ярина гээч. Ёг бол бодсоноос аюултай зүйл гэдгийг мэдэх үү? Буруу хийвэл дотуур гэмтэл авч болзошгүй бөгөөд судас шөрмөсөө ч гэмтээж мэднэ. Ялангуяа ёгийг мэргэжлийн багшаар заалгах ёстой байтал тийм элбэг багш гэж хаана байхав. Манай оронд ёгийн багшийн үнэмлэхийг хэтэрхий олон хүнд олгож байгаа нь үнэхээр асуудалтай хэрэг юм шүү. Бас миний явдаг сургалтын төв анги танхимаа хэтэрхий халуун байлгадаг юм аа. Би халуун цусны бүлэгт багтдаг хүн болохоор хөлс их гаргавал тэрэндээ хорддог байхгүй юу.”

Бүсгүйн үгийг сонсоод байвал тэр ёгоор үргэлжлүүлээд хичээллэвэл том аюулд учрах мэт харагдаж байна. Маш жижиг зүйл дээр хүртэл ингэж байдгаас түүнд хэн ч зөвлөгөө өгдөггүй. Үгүй яаж ч өгөх билээ дээ.

Бүх зүйлийг хутга шиг яв цав хийдэг тэр бүсгүй гайхалтай гэрийн эзэгтэй. Үргэлж ухаантай эмэгтэй гэж бусдаар хүндлүүлж амьдарч байсан тэрээр гэрийнхээ ажилд ч гэсэн өөртөө итгэх итгэлээрээ ханддаг бөгөөд ёстой нэг ухаантай хүн гэж гэрийн ажилд хүртэл өөр байх юм даа гэсэн үг бусдаас сонсдог байлаа. Саяхны нэг өдөр тэрээр нэгэн гэр бүлийн ресторанд хөнгөлөлттэй үйлчлүүдэг гэсэн давуу талтай бэлэн мөнгөний карт гаргуулахаар банкинд очоод татгалзсан хариу авчээ. Над шиг мундаг эмэгтэйд яахаараа татгалздаг байнаа гэтэл өөрийн гэсэн цэвэр орлогогүй учраас боломжгүй гэсэн хариу авах нь тэр.

Энэ явдлаас санаа аваад бодоод үзсэн чинь бүсгүйд одоог хүртэл хийж бүтээсэн зүйл гэж юу ч байсангүй. Өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний ажлын туршлага ч хуримтлуулаагүй, гэлээ гээд индианчууд шиг бодох санах юмгүй амьдарсан уу гэвэл бас үгүй. Мэргэжлийн гэрийн эзэгтэй гэж өөрийгөө бодон бахархаж ирсэн боловч тэр нь хүртэл гэрийн ажлаас өөр юм хийхгүй байгаа өөрийгөө тайвшруулах гэсэн шалтаг байжээ гэсэн бодол төрлөө. Хэн ч батлаагүй, хүлээн зөвшөөрөөгүй байхад өнөөдрийг хүртэл өөрийгөө чадвартайд тооцож, хийе л гэвэл юуг ч амжилттай хийж чадна гэж том том дуугарч байсан боловч гэнэт “тэгж чадах болов уу” гэсэн итгэл муухантай бодол төрөв.

Ухаантай, өөртөө итгэлтэй нь гаднаасаа илт, угсаа гарал, ааш зан сайтай бүсгүйчүүд дардан замаар явж бүх мөрөөдлөө биелүүлж чадах мэт санагддаг. Мэдээж нийгэмд тэргүүлэх байр сууринд байгаа эмэгтэйчүүдийн харьцангуй олонх нь ийм эмэгтэйчүүд байдаг бөгөөд мөрөөдлөө биелүүлж амжилтанд хүрэх чадвартай ч байдаг. Гэтэл харамсалтай нь ухаантай эмэгтэйчүүдийн өөрийгөө хайрлах хайр нь амжилтанд нь саад болоод байх тохиолдол бас байдаг.

Өөрийгөө дорд үзэх үзэлд баригдаж байснаас өөртөө итгэлтэй байх нь дээр ч гэлээ өөртөө итгэх итгэлээ хамгаалахын төлөө хэтэрхий амиа тавиад байвал нэг их доошоо ч орохгүй, тодорхой урагшилсан ч юмгүй амьдралд хуваарилагдана. “Ухаантай эмэгтэйн цэцэрхэх өвчин” туссан эмэгтэйчүүд бол яг тэд шүү дээ.

Үйл хөдлөл хийх нь жинэхэнэ ухаалаг байдал

Өөртөө итгэх итгэл бол яриангүй хэрэгтэй зүйл. Гэхдээ өөрөөрөө бардамнах сэтгэл хэвийн хэмжээнээс хэтэрснээс болоод ямар нэг зүйлийг орхих юм уу ямар нэгэн юманд алдахдаа буруугаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол тэр амьдоалд хөгжил дэвшил гэж үгүй. Бусдаас ухаантай гэсэн үг байнга сонсдог эмэгтэйчүүд дунд Б шиг хайран оюуны потенциалаа өөрийгөө зөвтгөхөд ашигладаг нь олон байдаг. Тэдний дотоод үзэл бодол нь хэтэрхий бат бөх байдаг учраас хүмүүс өөрийг нь амжилтанд хүрээгүй гэж дүгнэхэд огт хүлээн зөвшөөрдөггүй. Яаж ийж байгаад тийм зүйл сонгох болсон учир шалтгааныг олж цаад хүнээ итгэтэл нь ярьж өгдөг. Тийм учраас тжднийг мэддэг хүмүүс нэг зүйл дээр алдах юмуу зорьсон зүйлээ биелүүлэхгүй дундаас нь орхиход түүнийг чадваргүйгээсээ боллоо гэж боддоггүй. Бусдын үнэлгээ, харцанд автаад тэгдэг юмуу ухаантай эмэгтэй гэсэн нэрээ хадгалах гээд тэрэнд хавчигдаж сонголтоо хийх тохиолдол ч байдаг. Гэтэл хүмүүсээс ухаантай гэсэн үнэлгээ авлаа гээд бодитоор олдож байгаа зүйл нь юу юм бэ?

“Ухаантай эмэгтэйчүүдийн цэцэрхэх өвчин” туссан хүмүүс илт ихэмсэг бардам биш бөгөөд үндсэн мэдлэг сайтай, даалгасан ажлыг ч сайн хийдэг учраас бусад хүмүүс ч тэр, өөрөө ч тэр асуудлыг олж илрүүлэхэд амаргүй байдаг. Ухаантай эмэгтэй болон ухаантай эмэгтэйн цэцэрхэх өвчнөөр өвчилсөн өвчтөн 2-ыг жинхэнээсээ ялгаж өгдөг зүйл бол “үйлдэл” билээ. Бусад хүмүүсийн нүдэнд ажил хэрэгч харагдах гэж энэ тэр юмыг барьж авч сэглэж хаяад байлгүй заавал эцсийг нь үзэж байж санаа амардаг сэтгэлийн шалгууртай байх хэрэгтэй. Өөрчлөлт, хөгжил дэвшлийн бордоо болсон үйлдэл гэдэг зүйл байхгүй бол ухаалаг байдал ч гэсэн өвчнөөс хэтрэхгүй.

Өөртөө итгэх итгэл болон дотоод итгэл үнэмшилтэй болно гэдэг эмэгтэй хүнд том өв хөрөнгө. Ухаантай эмэгтэйн цэцэрхэх өвчин туссан эмэгтэйчүүд даруу төлөв байх гэгчийг сурч, шалтаг шалтгаан хайхдаа улаан хөлтийг урдуураа оруулахгүй байгаа өөрийгөө харж ухаан орвоос гарцаа байхгүй янзын сайхан амьдралаар амьдарч чадна.


Ухаантай эмэгтэйчүүдийн “цэцэрхэх” өвчин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.