Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Дэлхийн хамгийн баян зарим эрчүүд дэлхийн хамгийн үзэсгэлэнт эмэгтэйг гэргийгээ болгосон тохиолдол нэлээд бий. Тэгвэл энэ оны хамгийн шилдэг 10 хосын жагсаалтад дараах гэр бүлүүд багтжээ.

1. Том Брэди, Жизель Бундхен нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн чансааг тэргүүлэгч, домогт хөлбөмбөгчин Том Брэди модель гэргийтэй. Түүний гэргийг Жизель Бундхен гэдэг. Супер модель Жизель Бундхен дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч бол Том Брэди “NFL”-ийн түүхэн дэхь хамгийн өндөр цалинтай тоглогч юм. Тэдний гэр бүлийн цэвэр хөрөнгө нь 540 сая ам.доллар аж.

2. Жерар Кушнер, Иванка Трамп нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том охин Цагаан ордонд цалингийн зөвлөгч хийдэг Иванка Трамп Ерөнхийлөгчийн зөвлөх Жерар Кушнертай гэрлэжээ. Тэдний гэр бүлийн цэвэр хөрөнгө 270 сая ам.доллараас 762 сая ам.долларын хооронд тоологддог байна. Иванка Трамп өөрийн орлогоосоо брэнд болон олон төрлийн бизнест хөрөнгө оруулалт хийдэг юм.

3. Бейонси, Жей Зи нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Бейонси, Жей Зи нар энтертайнмэнт ертөнцийн хатан хаан юм. Тэд 2008 онд гэрлэсэн ба өдгөө гурван хүүхэдтэй. Хосууд дуу хөгжим, цомгийн борлуулалт, бие даасан тоглолт болон дэлхий даяар аялан тоглолт хийж олсон орлогоороо “Tidal”, хэмээх тансаг зэрэглэлийн үйлчилгээтэй галт тэрэгний компани байгуулсан бөгөөд тэрхүү галт тэргэнд өөрийн нэрийн брэндийн шампанскаар үйлчилдэг байна.

Энэ зун тэд Лос Анжелес хотод 88 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Тэдний цэвэн хөрөнгө 1.16 тэрбум ам.доллар аж.

4. Эван Шпигель, Миранда Керр нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Эван Шпигель 26 настайдаа 2,1 тэрбум ам.долларын цэвэр хөрөнгөтэй болж байх үед та юу хийж байсан бэ?

Эван Шпигель бол “Snapchat” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд Америкийн тэрбумтнуудын нэг юм. Тэрээр 3.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Энэ оны эхээр Эван Шпигель 45 сая ам.долларын цэвэр хөрөнгөтэй Австралийн супер модель Миранда Керртэй гэрлэсэн юм.

Миранда Керр бол Италийн “Vogue” сэтгүүлийн нүүр царай бөгөөд “Snapchat”-т зочилж, нөхөртэйгээ ярилцлага хийж байжээ. Тэд болзож эхлэхээсээ өмнө сайн найзууд байсан гэдэг.

5. Марк Зукерберг, Прискила Чан нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 23 настайдаа 44,6 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн залуу тэрбумтнуудын нэг болж байв. Харвардын их сургуулийн төгсөгч тэрээр зургаан жилийн дотор нийгмийн сүлжээний ертөнцөд асар их нөлөө үзүүлсэн юм.

Зукерберг 2012 онд эхнэр Прискила Чантай гэрлэсэн ба Прискила Харвардад эмчээр ажилладаг байжээ. Түүний эцэг эх нь Хятадаас дүрвэж Вьетнам руу зугтсан байна. Чан Хятад, Испани, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг аж. Хосууд 2015 оны сүүлээр анхны охиноо өлгийдөж авсан юм. Тэдний гэр бүлийн цэвэр хөрөнгө нь 74.2 тэрбум ам.доллар аж. Орлогынхоо тодорхой хувийг “Чан Зукерберг” сангийнхаа тусламжтайгаар тэд дэлхий нийтийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах ажилд хандивладаг байна.

6. Билл Гейтс, Мелинда Гейтс

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Билл болон Мелинда Гейтс нар 90 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ. Гэвч тэд ихэнхийг нь сайн үйлсийн сангаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зарцуулдаг байна. “Билл & Мелинда Гейтсийн Сан” нь 2000 онд байгуулагдсан бөгөөд 40 тэрбум долларын санхүүжилтээр дамжуулан дэлхийн эрүүл мэндийг сайжруулах, хөгжүүлэхэд голлон анхаарч байна.

2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Обама Билл, Мелинда нарыг АНУ-ын иргэний эрх чөлөөний хүндэт медалиар шагнасан аж. Тэд 23 жилийн турш хамт амьдарч байгаа ба  өдгөө гурван хүүхэдтэй болжээ.

7 Жефф, Маккензи Бозос нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Дэлхийн хамгийн баян хүн болох Жефф Бозос нар гэрлээд 24 жил болж байна.  Тэдний зан чанар бие биенээ нөхдөг гэж Маккензи “Vogue” -д сэтгүүлд ярилцга өгөх үеэрээ дурдаж байжээ. Жефф бол Amazon.com-ийн үүсгэн байгуулагч харин түүний гэргий Жефф Безос бол бол Америкийн зохиолч юм.

8. Жэк Дорси, Кейт Грей нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Жэк Дорси нь интернетийн бизнес эрхлэгч бөгөөд нийгмийн сүлжээний тэргүүлэгчдийн нэг Twitter-ийг үүсгэн байгуулагч юм. Дорси 14 насандаа программаа бичиж эхэлсэн бөгөөд 35 насандаа шинэлэг санаагаа бизнес болгожээ. Тэрээр мөн “Walt Disney”  болон “Square, Inc” компанийн удирдах зөвлөлийн гишүүн ба 1.27 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

Харин  түүний гэргий Кейт Грер нь дизайнер юм. Тэрээр Дорситай олон арга хэмжээнд хамт оролцож байсан төдийгүй өөрийн хувийн бизнесийг өргөжүүлэхээр ажиллаж буй аж.

9 Жим Кларк, Кристи Хинзе нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

“Жим” Кларк бол эрдэмтэн, компьютерийн сүлжээний бизнес эрхлэгч юм. Та бүхэн “Netscape”-г санаж байгаа болов уу. Жим Кларк бол “Netscape” бүтээсэн хүн билээ. Тус компани нь анх алдартай хайлтын системтэй байсан боловч одоо вэб хөтөчөөр ажиллах болсон.

Жим Кларкийн гэргий Кристи Хинзе бол “Sports Illustrated” болон “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг төдийгүй жүжигчин юм. Жим 36 настай Криститэй 65 насандаа гэрлэжээ.

10. Роман Абрамович, Даша Жукова нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Роман Абрамович бол газрын тос, байгалийн хийн салбарын бизнесмэн. Роман Абрамович нь “Миллаврал” компанийн ерөнхийлөгч бөгөөд тус компани нь хөнгөн цагаан, целлюлоз, даатгал, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Абрамович нь 11.2 тэрбум долларын хөрөнгөтэй, ОХУ-ын 13 дахь хамгийн баян хүн юм.

Роман Абрамович Даша Жуковатай гэрлэсэн боловч гэрлэлтээ зургаан жилийн турш нууцалж чадсан гэдэг. Дашагийн аав Александр Радкин Жуков бол газрын тосны магнат аж. Даша, Ром хоёр Аарон, Леа гэх хоёр хүүхэдтэй болжээ.

11. Мукеш Амбани, Нита Амбани нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Мукеш Амбани бол петрохимийн үйлдвэрлэлийн бизнесийн магнат юм. Тэрээр “Reliance Industries Limited” нэртэй “RIL” компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд Мукеш Амбани нь “Forbes” сэтгүүлээс гаргасан сүүлийн 10 жилийн жагсаалтыг Энэтхэгийн хамгийн баян хүн гэдгээрээ тэргүүлсээр буй.

Мукеш Амбани бол Нита Амбанитай гэрлэсэн. Нита Амбани “Reliance Industries” компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд тэрээр тусламж хэрэгтэй хүмүүст нөхрийнхөө мөнгөөр тусламж үзүүлдэг байна. Тэд одоо гурван хүүхэдтэй.

12. Дэйв, Брит Морин нар

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ

Дэйв Морин бол “Раth” компанийн эзэн бөгөөд түүний эхнэр Брит Морин “Brit+Co” компанийн үүсгэн байгуулагч. Тэдний компаниуд хоорондоо холбоотой ч тэд тус тусдаа удирддаг юм.

Залуу тэрбумтан Дэйв 100 сая ам.долларын цэвэр хөрөнгөтэй бөгөөд 2011 оны эхээр 100 сая ам.долларын худалдан авалт хийснээр технологийн ертөнцийг донсолгож байв. Тэрээр 2011 онд “Google”-тэй хамтран ажиллаж байсан Брит Моринтой гэрлэжээ. 31 настай Брит тухайн үед “Brit+Co” хэмээх онлайн худалдааны цахим мэдээллийн хэрэгслийг ажиллуулдаг байжээ. Тус компани нь одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж: http://network.mn

Дэлхийн хамгийн хүчирхэг 12 ГЭР БҮЛ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.