Хэрвээ таны бэр гурван хүү дараалан төрүүлсэн бол танай удмын хамаг муу муухайг хааж өгчээ

6d5a8197b991df63e717b5a39d8ab3f5

Хэрвээ бэр тань гурван хүү дараалан төрүүлсэн танай удмын хамаг муу муухайг хааж өгчээ. Гурван хүү дарааллан төрүүлсэн бэр хадам аавын дайтай хүндлэгддэг.

Гурван хүү төрүүлснээрээ тэр айлын удмынх нь бүх муу муухай урьд хожид хийж байсан нүгэлийг хааж өгдөг гэж үзэж хадам аавын дайтай хүндэлдэг юм байна. Иймээс цагаан сараар хүртэл ахмад настангууд нь дархан бэрдээ ирж золгодог байсан гэнэ. Өнөөдөр  энэ уламжлалыг мэдэхгүй, ойшоодоггүй болжээ. Дархан бэрээ эс хүндэлвэл өвөг дээдэс хилэгнэж муу байдаг гэнэ.

Хормой доороо гурван эр унагаасан Дархан бэр хоймор голлон сууж , хэрэг хэлэлцэх, асуудлыг шийдхэд оролцож болдог, дал барьж идэж, далны хуудас тарааж, нэг үгээр бүрэн дархлагддаг эртний ёс бий. Засаг ноёны дархан бэр хошууныхаа хэргийг хадам аавтайгаа хэлэлцэж байсан түүх бий. Таван хүү төрүүлсэн эмэгтэйг “Лус дархалсан бэр” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гардаггүй овоонд гарч болдог ба байгаль хүртэл хүлээн зөвшөөрсөн гэж үздэг ажээ.


Хэрвээ таны бэр гурван хүү дараалан төрүүлсэн бол танай удмын хамаг муу муухайг хааж өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.